Хар тамхи зөөсөн ахмад дайчин гурван жилийн ял авчээ

 cf360806bcc2b39cbig

АНУ-ын шүүхээс Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан ахмад дайчин Лео Шарпт хар тамхи хууль бус тээвэрлэсэн хэргээр гурван жилийн хорих ял өгчээ. Детройт хотын шүүгч Нэнси Эдмундс шүүхийн ялыг ахмад дайчны 90 насны төрсөн өдрөөр нь гаргасан байна.
Шүүгчийн хэлснээр Шарпын нас болон дайнд оролцож явсан нь түүний ялыг хөнгөвчлөхөд ямар нэгэн тус болоогүй аж. Ахмад дайчин Лео Шарп долоон сарын өмнө Мексикийн хар тамхины мафийнхантай нийлж нэг тонн кокаин хил давуулснаа хүлээн зөвшөөрчээ. Мөн тэрээр 2011 онд автомашиндаа хар тамхи тээвэрлэж яваад баригдаж байжээ.

URL:

Сэтгэгдэл бичих