Интернэтээр үйлдэгдэх залилангаас сэрэмжлүүлж байна

bc96d2f1c2bec86946cca0e1b8b5265fИнтернэт орчныг тойрсон залилан мэхлэх үйлдэл тасралтгүй үргэлжилж манай улсын иргэд хохирогч болох тохиолдлууд нэмэгдэж байна.

Тухайлбал, “Хөвсгөл аймгийн харьяат иргэн А нь 2014.03.06-ны өдөр Фэйсбүүкээр Англи улсын харьяат гэх хуурамч хэрэглэгчтэй харилцаа тогтоож улмаар гэмт этгээд “Англи хэлийг чинь сайжруулж өгье” гэх халхавчаар хохирогчтой дотносож, бэлэг явуулах тухай яриа гаргаж, хэд хоногийн дараа Малайз улсын холбогдох албанаас гэх байдлаар утсаар ярьж, таны нэр дээр Англи улсаас илгээж байгаа ачаанд их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн та үүнийг авахын тулд ийм хэмжээний төлбөрийг төлнө үү гэх зэргээр хууран мэхэлж 7850 ам.долларыг шижлүүлж авсан.

Бид энэ талаар тухай бүр сэрэмжлүүлэх мэдээллийг цацаж байгаа боловч уг гэмт хэргийн хохирогч дахин бүртгэгдсээр байна. “2014.02.19-ний өдөр Улаанбаатар хотын харьяат иргэн А нь дээрх этгээдэд 2550 ам.долларыг шилжүүлж залилуулсан”.

Гэмт этгээд дээрх үйлдлийг хийхдээ Малайз улсын бүртгэлтэй утас, данс болон Вестерн Юнион үйлчилгээг ашиглаж байх тул иргэд сонор сэрэмжтэй байж интернэт орчинд танилцсан аливаа этгээдэд бүрэн итгэхгүй байх, сэжигтэй зүйл илэрвэл Цагдаагийн байгууллагад хандаж байхыг зөвлөж байна.

Эрүүгийн Цагдаагийн Газрын
Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба

 

URL:

Сэтгэгдэл бичих