Г.Баярсайхан: Би Засгийн газрыг дэлхийн экологийн шїїхэд єгнє

Гол мєрний урсац бїрэлдэх, усны сан, ойн сан бїхий газар ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хуульд єєрчлєлт оруулах хуулийн тєслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа. Харин Б.Бат-Эрдэнэ тэргїїтэй зургаан гишїїн хуульд гар хїргэхгїй хэмээн эсэргїїцэх болсон юм. Энэ талаар УИХ-ын гишїїн Г.Баярсайхантай ярилцлаа.

-Нэр бїхий гишїїд урт нэртэй хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай хуулийн тєсєл єргєн бариад байгааг та ямар їндэслэлээр буруутгаж байгаа юм бэ?
-Їндэслэл нь тодорхой байгаа шїї дээ. УИХ хууль баталчихаад байхад Засгийн газар тїїнийг нь хэрэгжїїлэхгїй байна.

Бїр энэ хуулийг хэрэгжїїлэхгїй байх лобби маш их явлаа. Ингээд сїїлдээ гишїїд урт нэртэй хуульд нэмэлт, єєрчлєлт оруулъя гээд санал оруулаад ирж байна. Ингэж болохгїй шїї дээ. Би хувьдаа урт нэртэй хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах хуулийн тєсєл санаачлагчдыг ашиг сонирхлын зєрчилтэй байна гэж їзэж байгаа. Зургаан гишїїн ийм хуулийн тєсєл санаачилсан байна билээ. Тэд ашиг сонирхлын зєрчилтэй болж таарч байна. Эдгээр гишїїн цаанаа уул уурхайн компанитай байх. Тэр компанийнх нь эзэмшдэг талбай урт нэртэй хуулийн їйлчлэх хїрээнд багтсан учир ингэж эсрэг хууль санаачилсан байх гэхээс єєр аргагїй.
-Урт нэртэй хуулийг хэрэгжїїлэхэд асар их зардал гарна гэж Засгийн газар тайлбарлаж байгаа. Та їїнийг юу гэж їзэж байна вэ?
-Урт нэртэй хууль батлагдсанаар байгаль хамгаалах їйл хэрэгт маш чухал їйл явдал болсон. Энэ хууль гарснаар 10 гаруй жилийн ємнє мод экспортлохыг хориглосон шийдвэр шиг эерэг їр дїн гарах ёстой байсан. Тухайн їед мод экспортлохыг хориглосноор маш эерэг їр дїн гарсан байдаг юм. Урт нэртэй хууль тїїн шиг бодлогын чанартай хууль. Нєгєє талаар хувьсгалын шинж чанартай хууль байсан ч гэж болно. Энэ хуулийг эсэргїїцэгчид нэг л асуудал тавьдаг. Тэр нь нєхєн олговорт таван их наяд тєгрєг хэрэгтэй гэдэг. Гэвч энэ нь баталгаагїй. Тэдгээр компаниуд улсад хэдэн тєгрєгийн татвар тєлсєн юм, байгаль орчны нєхєн сэргээлтээ хийсэн эсэх зэргийг тодруулж, їїнд тулгуурлаж байж бодитой ярих ёстой. Ийм мєнгєний задаргааг Засгийн газар гаргаж ирэхгїй байна. Монгол Улсын Засгийн газар таван тэрбум тєгрєгийн асуудлыг хаанаас, хэн гаргав гэдгийг тодруулах хэрэгтэй. Уул уурхайн компаниуд улсад хэдэн килограмм алт тушаасныг ч тодруулах шаардлагатай. Цаад жинхэнэ эзэд нь Засгийн газрыг хєдєлгєж байгаа. Ингэж асар их нєхєн тєлбєр нэхэж байгаагийн эсрэгээр Засгийн газар, БОАЖЯ эдгээр компаниуд байгаль орчинд ямар хохирол учруулсныг бодитойгоор їнэлбэл асар их мєнгє гарна. Харамсалтай нь їїнд их хойрго хандаж байгаа.
-Хууль хэрэгжсэнээр маш олон компанийн їйл ажиллагаа зогсч, олон хїн ажилгїй болно гээд байгаа. Нєхєн олговрын мєнгєнєєс гадна энэ нь бас нэлээд асуудал їїсгэх юм биш її?
-Урт нэртэй хуульд нэмэлт, єєрчлєлт оруулахгїй л бол олон компани дампуурна. Олон хїн ажилгїй болно гэж яриад байна. Модны экспортыг хориглоход мєн л ингэж ярьж, эсэргїїцэж байсан. Олон хєрєє рам ажилгїй болно, олон хїн ажилгїйчїїдийн эгнээнд шилжинэ, амьдралын баталгаа нь алдагдлаа гээд л мод экспортлогчид эсэргїїцсэн. Гэвч хууль гарсан. Їр дїнд нь бид ойгоо аварсан. Газар нутгийн 12 хувийг эзэлдэг байсан ой найман хувь болж буурсан, сїїлдээ зургаан хувь болсон. Їїнийг зогсоосон. Тэгэхээр урт нэртэй хуулийг хэрэгжїїлснээр хохирох юм байхгїй. Монголчууд їндэсний эрх ашгийн їїднээс їзэхэд энэ хуулийг хэрэгжїїлэх хэрэгтэй. Ганц нэг компани хохирлоо гэж гомдоллож магадгїй ч хойч їе хожно гэдгийг хэлмээр байна. Єнєєдрийг болтол уул уурхайн їйл ажиллагаанаас болоод ширгэсэн гол горхийг буцааж сэргээсэн компани гараагїй гэдгийг би баттай хэлж чадна. Тэгэхээр уул уурхайн нєхєн сэргээлт гэдэг нэрийн дор мєнгє угааж, нїд хуурах ажил хийж байна гэдгийг хэлэх хэрэгтэй.
-Урт нэртэй хуулийг хэрэгжїїлэхийн тулд уг хуулийг санаачлагч та бїхэн цаашид ямар алхам хийх вэ?
-Байгаль орчин, экологид хор хєнєєл учруулсан бол хїн тєрєлхтєний эсрэг гэмт хэрэг їйлдсэнд тооцдог дэлхий нийтийн жишиг тогтож байна. Монголд алтны халуурал нэлээд эрт эхэлсэн. Энэ нь явсаар УИХ-д халдлаа. Гишїїд алтны халууралд автан хуулийн тєсєл оруулж ирж байна. Алтны олз оройгїй, гарз ёроолгїй гэж монголчууд ярьдаг. Бид уул уурхайн асуудалд ухаалаг хандах хэрэгтэй. Одоо усыг сонгох уу, алтыг сонгох уу гэдэг сонголтын зааг дээр иржээ. Эх орон, ирээдїйн тєлєє гэсэн сэтгэлийг УИХ гаргах ёстой. Засгийн газар мєрийн хєтєлбєртєє энэ хуулийг хэрэгжїїлнэ гээд тодорхой оруулсан байгаа. Гэтэл Засгийн газар єєрийн байр сууриас ухарч байна гэж харж байна. 1994 онд Мексикийн Мехикод 24 орны байгаль хамгаалах чиглэлээр їйл ажиллагаа явуулдаг байгууллага, хуульчид нэгдэн Олон улсын экологийн шїїх гэдэг байгууллагыг байгуулсан. Энэ байгууллага улс хоорондын экологийн маргаантай асуудал, байгаль орчинд хор хєнєєлтэй їйл ажиллагаа явуулсан бол гэм буруутныг нь тогтоох зэрэг олон улсын хэмжээний їйл ажиллагаа явуулдаг. Монгол Улс урт нэртэй хуулийг хэрэгжїїлэх байр сууриасаа ухарвал иргэний хувьд би ЗГ-ыг Олон улсын экологийн шїїхэд єгнє.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.