Лэди Гага тайзан дээр тайчжээ

Шуугиан таригч дуучин бүсгүй Лэди Гага үзэгчдийг яаж алмайруулах вэ гэдгээ мэдэхгүй янз бүрийн арга хэрэглэж байгаа гэнэ. Түүний сүүлд хийсэн үйлдэл өөрийг нь шүүхэд аваачиж магадгүй юм. Учир нь, ёс суртахууны өндөр хэмжүүртэй эцэг, эхчүүд түүний талаар гомдол гаргах болжээ.


Гага “ARTPOP Ball” нэртэй аялан тоглолтынхоо хүрээнд Флоридад тоглолт хийсэн аж. Ер нь бол дуучин бүсгүй өвөрмөц шийдэлтэй өмсгөлүүдээрээ бусдыг алмайруулдаг бол энэ удаа тэднээсээ татгалзжээ. Өөрийн нэгэн хит дууг дуулах үеэр Гага хувцсаа тайчиж эхэлсэн байна. Эцэстээ торон оймс, хар малгайтайгаа л үлдэв. Дуучин бүсгүй дотоож ч өмсөөгүй байсан гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих