Стивен Аллан Спилберг

imagesТөрсөн өдөр: 1946.12.18

Төрсөн газар: Цинциннати. Огайо. АНУ

Мэргэжил: кино найруулагч

Карьер: 1959 оноос

Шагнал: “Оскар”/1994, 1999/ “Алтан бөмбөрцөг” /1983, 1994, 1999/ BAFTA /1993/

Факт:

-Тэр ангийнхаа цорын ганц еврей хүүхэд байсан.

-Найман настай байхад нь төрсөн өдрөөр нь эцэг нь 8мм кино-камер бэлэглэсэн. Тэр өдрөөс эхлэн үеийнх нь хүүхдүүд түүнийг “камертай хүн” хэмээн хочилдог болжээ.

-10 настайдаа анхны богино хэмжээний киногоо хийж эхэлсэн бөгөөд нэг удаа жимсний шүүс ашиглан бүр аймшгийн кино хийж ч үзсэн байна.

-12 нас хүрэхэд тэрээр коллежид сурахын зэрэгцээ анх удаа залуу кино сонирхогчдын уралдаанд оролцоод үзэв.

-Ийм төрлийн уралдаанд түрүүлсэн анхны кино нь 40 минут үргэлжлэх “Зугатах газаргүй” /1960/ юм.

-Калифорнид шилжэн ирсний дараа Спилберг Өмнөд Калифорнийн Их сургуульд орж чадалгүй Техникийн коллежэд оржээ. Гэхдээ тэр нэгэн амралтын үеэрээ 20 минутын “Эмблин” хэмээх киног хийсэн нь их киноны талбар хийсэн эхний үсрэлт болов.

-1969 онд Universal Pictures компани “Эмблин”-ийг үзсний дараа залуу найруулагчийг “Шөнийн урлан” хэмээх цуврал дээрээ ажиллуулахаар болжээ.

-Спилбергийн их киноны ертөнцөд зориулан хийсэн дебют бүтээл нь “Шугерлэндскийн экспресс” юм.

-1975 онд хийсэн “Челюсти” кино нь тухайн үед олсон 260 сая ам. долларын ашгаараа кино прокатын гуравт бичигдэж байлаа.

-Спилберг алдарт Индиан Жонсын адал явдалт цувралаа 1981 оноос эхлүүлсэн.

-1991.10.12-нд тэр үедээ залуу жүжигчинд тооцогдож байсан Кейт Кэпшоутай гэрлэв. Спилберг өмнөх эхнэр Эми Ирвингээс 1989 онд салаад байсан юм.

-1993 оны зун дэлхийн нээлтээ хийсэн “Юрын галавын цэцэрлэг” тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг, өвөрмөц шийдэл бүхий кино болж чаджээ. Энэ кино зөвхөн кассын орлогоороо гэхэд л нэг турбум доллар цуглуулж, хальсны худалдаанаас 500 саяын ашиг олсно билээ.

-Харин Юрын галавын аварга динозавьрын дараагын анги “Орхигдсон ертөнц” /1997/ дөнгөж 230 сяаыг “олжээ. Энэ киноны гуравдахь ангийг 2001 онд найруулагч Жо Жонстон бүтээсэн.

Шилдэг кино:

1961-Fighter Squad

1968 -Amblin

1971 -Murder by the Book

1975 -Jaws

1982 -E.T. the Extra-Terrestrial

1984 -Indiana Jones and the Temple of Doom

1987 -Indiana Jones and the Last Crusade

1991 -Hook

1993 Jurassiс Park

1993-Schindler’s List

1997 -The Lost World: Jurassic Park

1998 -Saving Private Ryan

2002 -Minority Report

2002 -Catch Me If You Can

2005 -War of the Worlds

2005 -Munich

2008 -Fourth Installment of the Indiana Jones Adventures

2009 -Lincoln

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих