Намаа худалдагсад С.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяраар төгсгөл болох болтугай

527-140000326042705Нам гэж юу вэ?Нэгэн үзэл санаа, зорилго, итгэл үнэмшил доор нэгдэн нийлсэн хүмүүсөөрийн улс орныг хөгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаж,хэрэгжүүлэхийн тулд явахыг хэлнэ. Бусад улсуудад бол нам бодлогоор олон нийтийн төлөө зөв үйл ажиллага явуулвал иргэд итгэн саналаа өгч дэмжин тэдэнд улс орныг удирдах боломж олгодог.Түүнээс биш хуйвалдаж, наймаалцаж, тохиролцож, хар машиндаж эрх мэдлийг авдаггүй. Олонхи болоогүй бусад намууд сөрөг хүчин болж засгийн эрхэнд байгаагаа хянаж, алдаа дутагдлын илрүүлэн манаж байдаг.
Манайд бол засгийн эрхэнд гарсан нам улс орныг хувааж идэх бүлэг этгээд болоод 25 жил болж байна. Ийм буруу замаар явбал Үндэстэн дуусдагийн гэрч бид бүгдээрээ боллоо. Хоёр гол нам улс орныг хөгжүүлэх үүргээ таг мартаж, эрх мэдэл түүнийг дагалдах мөнгө хөрөнгөний төлөө улайран тэмцэж байна. Энэхүү бохир улс төр тоглоомд хувиа хүртэх хүсэлтэй жижиг намууд татагдан орсоор байна.
Сүүлийн жишээ, Хамуг Монголын хөдөлмөрийн нам МАХН-ай нэгдэх нь гэсэн мэдээ олон хэвлэл мэдээллээр гарлаа. Таарахгүй тохирохгүй гээд салаад явсан хүмүүс буцаад нийлнэ гэж байх уу. Иргэд одоо юунд итгэх болж байна. Тэгэхээр Монголын улс төр бизнес болон хувирсан нь дахин батлагдлаа. Эгээ л ханцуйн дотроо наймалцах худалдаачид шиг намаа өөрийн амин хувийн жижиг ашгийн төлөө худалдаж байна. Ашиг сонирхлын төлөө намын дарга гэх нөхдүүд  жирийн гишүүдийн итгэлийг юман чинээ тоолгүй нулимж наашаа гэсэнтэй нь яс горьдсон нохой шиг тохиролцоонд орохдоо ичихгүй байна.
Намын даргын үүрэгт ажлыг хашиж байгаа С.Молор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн байсан Ц.Шинэбаяр хоёрын тоглоом болгох гэж энэхүү намыг байгуулаагүй. Энэ нам бол эх орныхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй олон хүний хүч хөдөлмөрөөр байгуулагдсан. Тэдгээр хүмүүс МАХН-тай нэгдэх тухай мэдээг уншаад юу гэж бодсон бол… Монголд цэвэр улс төрийг бий болгож, улс орноо хөгжлийн манлайд хүргэнэ гэсэн анхны зорилгоо дээрхи хоёр нөхөр мартаа юу…
Хамуг Монголын Хөдөлмөрийн нам бол нэг хүний, бас хоёр хүний ч нам биш.Олон зөв хүний хүч сэтгэл шингэсэн нам.
Намаа худалддаг нөхдүүд С.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяраар төгсгөл болох болтгугай.
Т.Чингис sonin


URL:

Сэтгэгдэл бичих