Хүүхэд зодсон багшид холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

nyamtsetsegНийслэлийн Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Д.Цэнд-Аюуш ангийн хүүхдээ зодсон хэрэг гарч, цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Энэ хэрэгт дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж ажилласан байна. Яллагдагч Д.Цэнд-Аюушт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100,дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2014 оны энэ сарын 12-нд шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 100.1-д “Байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн нь энэ хуулийн 96, 98 дугаар зүйлд заасан хор уршиг учруулаагүй бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих