“Тавантолгойн” цэргийн ангид бэлтгэлд гарсан ахлагчийг гадны нөлөөтэй хөнөөж хээр хаясан байжээ

39554_70727

“Тавантолгойн” цэргийн ангид дадлага хийж байсан Д гаднын нөлөөтэй нас барсан хэрэг гарчээ. Талийгаач урьд шөнө 22:00 цагийн үед амь насаа алдсан бөгөөд ар гэрийнхэн нь өглөө 7:00 цагт мэдсэн байна.  Ар гэрийнхэн нь хэргийн газарт очиж үзэхэд талийгаач байрлаж байсан байрнаасаа 300 метрийн зайд, биедээ нэлээдгүй гэмтэл авсан байдалтай нас барсан байжээ.
Ар гэрийнхэн нь цэргийн ангид нь задлан хийлгэхгүйгээр шүүх эмнэлэгт аваад ирсэн байна. Талийгаач 21 настай бөгөөд өнгөрсөн жил ахлагчийн сургууль төгсөөд 120 дугаар ангид ажиллаж байсан байна.
Ар гэрийнхэнийх нь ярьж байгаагаар бол дарамт нэлээн байсан гэх юм билээ. Уг хэрэг гарсантай холбоотойгоор 120 дугаар ангийн захирагч н.Бандитай холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байлаа. Ямар учраас “Тавантолгойн” цэргийн ангид дадлага хийж байсан залуу амь насаа алдав гэдгийг бид эргэн мэдээлэх болно.

URL:

Сэтгэгдэл бичих