ДАРГА Ч ГЭХ ШИГ, НАМ Ч ГЭХ ШИГ

21“Үгэнд учир, суманд зэв” гэдэг. “Ам алдвал барьж болдоггүй агт алдвал барьж болно” гэдэг ч юм уу эсвэл “Үнэн үгэнд хүн дургүй, үхэр унасан хүнд нохой өштэй”, “Дааганаас унаад үхэхгүй дарвагараасаа болж үхдэг” гах мэтчилэн үг хэлэх соёл, утга учрын тухай чухалчлан ярьдаг ард түмэн бол монголчууд.

Үгэнд утга уянга, гүн гүнзгий хээ хуар шингээн ярьдаг Дорнын соёлтой учраас үгийг хальт хазгай хэрэглэхэд л хаана ч очоод яаж ч хэлтгий ойлгогдож болохоор байдаг. Өнөөдөр хэл, соёлоо хамгаалан цэвэр тунгалгаар нь авч явах, үр хүүхэд хойч үедээ мөн тийм байдлаар нь хүлээлгэн өгөх бидний үеийнхний хүндтэй үүрэг бий. Магадгүй энэ үүрэг даяаршил хүчтай явагдаж буй өнөө үеийн бидэнд бүр ч илүү хамаатай байх. Хаа сайгүй даяаршил яригдаж, хаалга, хатавч, тооно гээд хаагуур л бол хаагуур маань ханз олгойдон орж ирж буй энэ их мэдээллийн урсгал дунд монгол хэл, соёл минь заримдаа тун ч хэцүүхэн байгаа харагдах юм.

Зарим хүн ярьдаг л даа. “Элэрсэн баларсан юмаар яах юм” гэж. Гэтэл тухайн улсын хэл, соёл нь өөрийг нь авч явдаг давуу тал, бизнесийн боломж, бусдаас ялгарах онцлог шинж, тусгаар оршнхын дархлаа нь болж байдаг щүү дээ. Даяаршил, мэдээллнйн үерийг талимаа нүдээр харвал гайхалтай зүйл мөн ч сөрөг тал нь бол танд сайн муу, сайн муухай бүхэн нэг доор бий. Алтыг нь шүүж авах гээд тонгойтол араас чинь түлхэж унагах чөтгөр зогсч байж болохыг бодох ёстой,

Үр хүүхдүүд маань эх хэлээ зэрэмдэглэн чамирхаж түүгээрээ бахархаж эхэлж байгааг фэйсбүүк, твиттерээс харж болно. Эрхэм гэгдцэг УИХ гишүүд нь хүртэл тэгж хэлэнгийтэж байгааг харахад хөгшин морь жороо сурж байгаа юм байх даа гэж бодогдох юм. Тэгэхдээ эх хэлнээс гээгдэн үлддэг, бас цагийн шаарддагаар эргэн сэргэдэг үг хэллэгүүд байна. Лав л тахар гэдэг үг эргээд ирж байгаа бололтой. Үг хэллэг бол тухайн үеийнхээ сэтгэлгээний шууд илэрхийлэл болох нь дамжиггүй. Харин миний хувьд одоо энэ нам, дарга гэдэг үг гээгдэх цаг нь болсон санагдаад байна. Мэдээж тухайн үедээ бодож боловсруулж байж л нэвтрүүлсэн үг байх.

Нам гэдэг үгийг монголчууд ашиглаж байгаагүй учраас 100 гаруйхан жилийн настай залуу үг болж таарна. Тэгэхдээ л нам гэж яг юуг хэлээд байгаа юм бэ. Монгол хэлэнд үгийн үндзс, язгуур гэсэн ойлголт бий. Тэр нь үг үгийнхээ гарвал угсаа, чанад утгыг илэрхийлж байдаг гэж үзвэл энэ ганц үет үг өнөө цагт бидэнд яг юуг хэлээд байгаа юм бэ? Нам дуугүй байх ёстой гэсэн үг юм уу, эсвэл ямар нэг нууддагдмал юмыг олон түмнээс далдуур хийх гэсэн утгатай юм болов уу. Нам гадэг зүйлийг бодож олсон тэр барууныхны хэлдэг үгээс нь утга гүйлгэн орчуулж үзэхэд дандаа л цуглаан, бөөгнөрөл, бүлэглэл, хамтын арга хэмжээ гэсэн маягаар ойлгогдоод байх юм.

Гэтэл яагаад бид ийм үгайг чимээгүй байх, нууцлагдмал байх гэсэн утга руу хулжааж хэрэглэсэн юм бол. Бас цаашдаа ийм утгаар хэрэглэгдээд явах нь ил тод, нээлттэй байдал, ардчилал энэ төрд нь нийцэж байгаа юм болов уу даа.

За тэгээд энэ дарга гэж нэг үг байна. Өмнөх нийгмийн юм гээд д адалж хардаг олон зүйлсийн хаанаас нь энэ үг өлгөгдөөд үлдсэн юм, бүү мэд. Надад л лав дарга гэхээр гүзээ нь унжсан, бүдүүлэг, дээрэнгүй, мэдлэг боловсрол муутай, үргэлж уурлаж зандчиж явдаг минчийсэн хоцрогдмол хүний дүр төрх санаанд буудаг. Ер нь бол өмнөх нийгмийн үед ч иймэрхүү дүр зураг байсан. Бас л үгийн үндэс язгуурыг нь хөөвөл юмыг дарж барьж байх, хаах боох гэсэн утга илт бий. Яг ийм утгаар хэрэглэгдэхгүй байгаа байлгүй дээ гэж бодох гэхээр энд тэнд дарга гэсэн нэртэй улсуудыг хараад байхаар нөгөө утга чинь амьд байна бүр, хаа сайгүй.

Харин ажиглаад байх нь, ардчилсан нийгэмд тэр дарга чинь арай өөр байх ёстой юм шиг байгаа юм. Манлайлагч, хөдөлмөрч, хөнгөн шуурхай, нөхөрсөг дотно, бусдыг идэвхжүүлэгч, шинийг санаачлагч…. байх ёстой юм биш үү. Бодож үзвэл ямар вэ? Манай хэл бичгийн улсууд анхаарлаа хандуулахгүй юм байх даа. “Үгэнд учир, суманд зэв” гэж ярьдаг ард түмэн биз дээ, бид чинь.

 

Л.БАЯРДАЛАЙ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих