О.Баасанхүү ацан шалаанд орчихсон уу?

6c82c9b854731060original

Уг нь өнөөдрийн УИХ-ын чуулганаар Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэх байсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулахаар тогтоолын төсөл өргөн барьсан.

Гэтэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах тогтоолын төслөө татаж авлаа гэдгээ мэдэгдлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс МАХН-ын удирдлагууд Х.Тэмүүжин сайдыг огцруулах саналаа татаж авахыг шаардсан. Хэрвээ татахгүй бол намаас хөөх тухай яригдаж эхэлсэн талаар өчигдөр эх сурвалжууд мэдээлж байсан билээ.
Юутай ч тэрээр ийнхүү өөрийнхөө санаачилсан тогтоолын төслөө эргэн татлаа.


URL:

Сэтгэгдэл бичих