Эрэл болсон сүүлийн толгойг нохой зууж, сэглэсэн байхыг олжээ

Энэ сарын 8-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны Хар хошуу уулын овоон дээрээс хэрцгийгээр хөнөөгдсөн хоёр эмэгтэйн цогцос олдсон хэрэг олныг сэртхийлгэсэн билээ.

Уг аймшигт хэрэг нийгмийг цочроож, цагдаагийн байгууллага хэргийг үйлдсэн гэх Б.Идэрзаяаг баривчлан саатуулаад байгаагаа нийтэд мэдээлсэн. Хохирогч охид 19, 20 насныхан байсан. Хохирогч Б нь 1995 онд төрсөн. Өвөрхангай аймгийн харъяат, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг байсан аж. Тэрээр бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байсан бол нөгөө хохирогч X 1994 онд Ховдод төрсөн, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан гэнэ.

aimshigt

Нийгмийг цочролд оруулсан энэхүү аймшигт хэрэг энэ сарын 6-нд гарчээ. Тэр өдөр хохирогч Б, X нар Э.Золбоо гэх залуугаар дамжуулан Б.Идэрзаяатай танилцжээ. Тэд “Цайз” захын зүүн урд байрлах “Саруул тэнгэр” цогцолборын 45 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах “Анар” мини маркетаас юм худалдаж аваад хажуу талынх нь “АВВА” гэх пабаар үйлчлүүлжээ. Шөнийн 00.00 цагийн үед Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд байрлах Э.Золбоогийн гэрт ирсэн байна.

Тэднийд хоол унд болсны дараа Б.Идэрзаяа хохирогчдыг дагуулаад тэндээс гарчээ. Энэ үед Э.Золбоо унтах гээд гэртээ үлдсэн гэж мэдүүлээд байгаа аж. Тэрээр охидыг дагуулаад Хар хошуу уул руу явжээ. Ингээд архидаж согтуурсан залуус муудалцаж энэ аймшигт хэрэг болсон байна. Гэмт этгээд анхан шатны мэдүүлэгтээ энэхүү аймшигт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.

Гэхдээ хохирогчдын толгой, гар хөлийг юугаар тасалсан, хаана хаясан талаар мэдүүлээгүй байна. Хохирогч охины толгой олдохгүй байсан бөгөөд цагдаагийнхан эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Тэгвэл өчигдөр хэргийн газраас 500 м зайд хохирогч охины толгойг нохой зууж, сэглэсэн байхыг олсон гэнэ. Одоогоор шинжээчийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй учраас гэмт этгээд хохирогчийн толгой, гар хөлийг юугаар тасалсан нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: www.shuurhai.mn


URL:

Нэр: Maynard Огноо: 4 September 2018

Lonnie Baiser de lГЁvres,

Сэтгэгдэл бичих