Шүдээ хэрхэн зөв угаах вэ?

Teeth-cleaningШүдийг буруу угааснаар /амандаа ус балгаж, сойзон дээрээ оогоо их хэмжээгээр тавьж угаах/ фторын үйлчлэх нөлөөг устгадаг. Тиймээс фтортой оогоор угааж буй үедээ усаар шингэлэхгүй байх хэрэгтэй.

Шүдээ хэзээ угаах
Өглөө цайгаа уусны дараа, өдөр, орой хоол идсэнийхээ дараа гээд өдөрт доод тал нь 2-3 удаа шүдээ угаах хэрэгтэй. Шүд угаахад хугацаа тийм чухал биш. Өдөр хоол идсэний дараа ч угааж болно. Та шүднийхээ өнгөрийг л арилгаж чадаж байвал хэдэн минут ч угаасан болох. Гол нь зөв хөдөлгөөн чухал. Энэ нь эрүүний шүднүүдээ буйлнаасаа шүд рүүгээ буюу доороос нь дээш чиглэлд угаана гэсэн үг.

Шүд цоорох өвчин
Шүд цоорох өвчнийг үүсгэгч хүчин зүйлүүдийн нэг бол бактери. Энэ нь гэр бүлийн гишүүдээс халдварлах боломжтой. Гэр бүлийн гишүүдийн аяга, халбага тустай байх нь өвчнөөс сэргийлнэ. Мөн шүд цоорох өвчинд нүүрс ус бүхий хүнсний зүйлийг өргөн хэрэглэх явдал нөлөөлж байдаг.

Үүнээс үндэслэн хооллосныхоо дараа шүдээ тогтмол угаах шаардлагатай ч бидэнд тэр болгон ийм боломж байдаггүй. Тэгэхээр ядаж л хооллосныхоо дараа чихэргүй шингэн зүйл уух, амаа зайлчих хэрэгтэй. Бохь зажлах нь шүдийг цэвэрлэхээс гадна шүлс ялгаралтыг нэмэгдүүлж шүлсний хамгаалах хүчин зүйл болох буфер чанарыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Emch.mn


URL:

Сэтгэгдэл бичих