Ар гэрийнхэн нь гадны нөлөөгөөр амиа алдсан гэж байгаа цэргийн үхлийг “тархины усжилттай” гэжээ

tsereg_01

Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн дунд жил бүр зохиогддог марш тактикийн тэмцээний бэлтгэлд гарсан цэргийн албан хаагч амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төвд очиж бэлтгэл хийж байсан 120 дугаар ангийн албан хаагч Д нь энэ сарын 13-ны өдрийн 22.00 цагийн үед нас барсан ч ар гэрийнхэнд нь уржигдар өглөө хэл дуулгасан талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Ар гэрийнхэн нь “Талийгаачийг биедээ багагүй гэмтэл авсан байдалтай, байрлаж байсан байрнаасаа 300 метрийн зайд амиа алдсан байсан гэж байгаа. Гэвч Тавантолгойн сургалтын төвийнхөн болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд үүнийг  үгүйсгэж байна” гэж хэлжээ.

Талийгаач Д нь 21 настай, ахлагчийн сургууль төгссөнөөсөө хойш 120 дугаар ангид ажиллажээ. Ар гэрийнхэн нь талийгаачийн цогцост нарийн шинжилгээ хийлгэхээр шүүх эмнэлэгт хандаад байгаа. Харин шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр талийгаачийг гаднын нөлөөгүй нас барсан гэсэн хариу гарчээ.

Гэхдээ задлангийн дараа үхлийн шалтгаан илүү тодорхой болно гэдэгт талийгаачийн ар гэрийнхэн нь найдаж байна. Үүний хажуугаар амиа алдсан цэргийн суурь өвчтэй, тархины усжилттай байсан талаарх яриаг зарим эх сурвалжууд өгөөд эхэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих