23 давхар барилга нурав

829926c74ab4860d7a9e049bbb4b969e_LПХЕНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод баригдаж байсан 23 давхар орон сууцны барилга нурж, олон хүн амь үрэгдсэн байна.

Осол гарсантай холбогдуулан холбогдох өндөр албан тушаалын хүмүүс ард түмнээсээ уучлал хүсэв. Энэ сарын 13-ны өдөр Пхеньян хотын Пёнчон дүүрэгт баригдаж байсан орон сууцны барилга ажлын удирдах ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болж нурсан байна.

Ослын үед авах шаардлагатай арга хэмжээг авч, гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Энэ сарын 17-ны өдөр ослын газарт Ардын аюулаас хамгаалахын сайд Чой Бү Ил тэргүүтэй холбогдох албаны хүмүүс очиж, хоригчдын ар гэрийнхэн болон Пёнчан дүүргийн оршин суугчдаас уучлал хүссэн байна.

А.Цацралт

 Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих