Хартай эрийн үрийн шингэн “алуурчин” болдог

news_2_426Найз бүсгүй эсвэл эхнэрээ араар тавьсан эсэхэд эргэлзэн хардаж эхэлбэл тухайн эр хүний сэтгэлзүйд төдийгүй үрийн шингэнд нь хүртэл хүчтэй өөрчлөлт гардагийг судлаачид тогтоожээ.

Эр хүнд хардах сэтгэл төрөх тусам хайртай хүүхнийх нь “дотор” нь орсон үрийн шингэн нь улам бүр идэвхитэй устгагч хөнөөгч болдог гэнэ. Английн судлаач Линдсэй Логийн баталж байгаагаар эр хүн бүрийн үрийн шингэнд иймэрхүү “аймшигтай” эр бэлгийн эс 40 хувь хүртэл байдаг аж. Судлаач түүнийг “камикадзе” гэж нэрлэж.

Ийм төрлийн эр бэлгийн эс хардах сэтгэлийн  нөлөөллөөс идэвхижин тоо нь өсөж “бүс нутагт” нь орж ирсэн гадны эс рүү шууд халдан дайрдаг. Дайсныгаа устгаад өөрөө ч үхдэг гэнэ. “Камикадзе” нар дайрахдаа бие биентэйгээ сүүлээрээ холбогдон эгнээ үүсгэж байгаад гадны эр бэлгийн эс рүү довтолж устгаад дараа нь өөрсдөө ч баатралагаар амь үрэгддэг аж.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих