Ш.Батхүүг эмнэлэгт шилжүүлжээ

527-1400474853a264ef3224bc1343originalЦагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн биеийн байдал муудсан тул түүнийг эмнэлэгт шилжүүлжээ. “Хоёрдугаар шатлалын эмнэлэгт яаралтай хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай” гэсэн эмчийн дүгнэлт гарсан тул түүнийг ийнхүү шилжүүлж байгаа аж.

Ш.Батхүүг Англи улсын “Стандарт” банкнаас зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт” ХК-ийн хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагдах бичиг баримт, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, зээлийн гэрээ, баталгаа зэргийг хуурамчаар үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулж, залилан мэхэлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ.

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих