Ерөнхий сайдын охины хэргийг шалгаж байгаа

1400474622_screen-shot-2014-05-19-at-12.57.05-pmН.Алтанхуяг сайд юм үзээгүй хүн шиг Засгийн газрын тэргүүн болсноосоо хойш өөрийн ойр дотныхон, найз нөхөд, тэр ч бүү хэл сургуульд хамт сурч байсан ангийнхнаа хүртэл толгой дараалан өөд татсан билээ. Тэр ч бүү хэл, нийслэлийн болон төрийн өмчит зарим компаниудад хүртэл Увс аймгийнхан давамгайлах болсон нь нууц биш.

Ямартай ч түүний хүргэн Г.Дэнзэнгээс хойш ойр дотны хүмүүсийнх нь асуудал нийгэмд ээлж дараалан ил болсоор л байна. Чингис бондын мөнгөнөөс хумсалсан “Слайд” гэх компанийн хэрэг намжаагүй шахам байхад Ерөнхий сайдын олон хүүхдийн нэг болох А.Саранзаяа Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтэст шалгагдаж эхэлжээ.

Энэ хэрэг “Цэвэр агаар сангийн” гэгдэх тодотголтой олны анхаарал татсан хэргээс үүдэлтэй аж. Нягтлан нь мөнгө идэж, дарга нь мэдээгүй гэх ч олон хүнийг шоронгийн хаалга татуулсан энэ хэрэгт Ерөнхий сайдын охин холбогдсон тухай мэдээллийг “Цэвэр агаар” сангийн нягтлан М.Хулангийн өмгөөлөгч болон төрсөн ах М.Цолмон нар өнгөрсөн сард дэлгэж байлаа. Харин энэ хэрэг бодитой болохыг АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Ө.Энхтөр баталсан юм.

“А.Саранзаяаг төрийн өндөр албан тушаалтнуудтай хамтарч хууль зөрчин, хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. “Цэвэр агаар сан”-гийн хэргээс гадна өөр албан тушаалтнуудтай холбогдуулж шалгах зүйл байгаа учраас тусгаарлан, өдгөө үргэлжлүүлэн шалгаж байгаа. Түүний хувьд өөр нөлөө бүхий хүмүүстэй нийлж мөнгө завшсан нь тогтоогдсон” гэсэн юм.

А.Саранзаяа нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн анхны эхнэр Л.Ганчимэгийн төрүүлсэн хоёр дахь охин юм. Л.Ганчимэг гэх эмэгтэй Н.Алтанхуяг сайдад нэг хүү, хоёр охин төрүүлж өгсөний бага нь А.Саранзаяа юм билээ. Гэвч Ерөнхий сайдын охин А.Саранзаяаг нялх хүүхэдтэй гэх шалтгаанаар нэг ч удаа шалгаагүй гэж зарим эх сурвалж хэлж байгаа юм. Энэ нь мэдээж Ерөнхий сайд аавынх нь “ач буян” байхыг үгүйсгэхгүй.

Эх сурвалж www.wikimon.mn -

URL:

Нэр: Weldon Kozee Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.