Жуулчдын аюулгүй байдлын үзүүлэх сургалт зохион байгууллаа

p18obi68t31a2994r1ll1qanmfs3Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аюулгүй, амгалан Улаанбаатар” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар хамтран 5-р сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Корпорейт-3” зочид буудалд гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Байгалийн гамшиг, гал түймрийн ослын үед зочид, жуулчдад шаардлагатай анхны тусламж, авран хамгаалах ажлыг бодитоор үзүүлсэн уг сургалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг одны зэрэглэлтэй 33 зочид буудлын захирал, менежер, инженер техникийн ажилтнууд хамрагдав. Сүүлийн жилүүдэд нийслэл хотод олон давхар барилга бүхий зочид буудал, үйлчилгээний газрууд цөөнгүй баригдах болсонтой холбогдуулан иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийн үед аврах ажиллагааг зохион байгуулах мэдлэг, мэдээллийг дадлага хэлбэрээр олгох нь чухал болж байгаа юм гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих