Эрдэнэзуу хийдээс хулгайлагдсан долоон бурхан

БурхадФото: Хархорин сумын Эрдэнэ зуу

Цагдаагийн байгууллагаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ зуу хийдэд хадгалагдаж байсан нийт 7 ширхэг /майдар  бурхан 4, дүйнхор бурхан 1, жигдэр намжил бурхан 1, манзушир бурхан 1/ зэрэг эртний нэн ховор түүхийн үнэт бүтээлүүд 2014 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хулгайд алдагдсан тул улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.

Эдгээр хулгайлагдсан түүх соёлын үнэт зүйлийг  худалдаж авахгүй байхыг иргэдэд анхааруулж сэрэмжлүүлье.

Аладгдсан эд зүйлсийн талаарх үнэн бодит мэдээллийг өндөр үнээр худалдаж авна.

Мэдээллийн эх сурвалжийн нууцлалыг чанд хадгална.

Мэдээлэл авах утас: 102, 70111133, 266924, 99192248, 93022623. /24 цагаар/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.