Г.Алтантүрүүгийн бухимдал

Г.АлтантүрүүӨнгөтэй өөдтэй явахад хүн болгон л хүндэлдэг бас хайрладаг гэдэг үнэний ортой болохыг 25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн Алтантүрүүгийн амьдрал ахуйгаас харж болно. Түүнийг эд нэвтрүүлгээ бэлдээд явахад түүний сайн сайхныг л магтаж байсан харин сүүлийн үед эхнэр хүүхдээсээ салсан тухай хэвлэл мэдээллээр эхнэр хүүхдээ хөсөр хаясан архинд дуртай болсон гэх мэтээр бичиж шуугих болсон.

Харин тэрээр өөрийнхөө цахим хуудаснаа “Би хайр горьдож амьдарсаан. Жаахан үнэртүүлээд орход найзууддаа архичинаар нь ярина, олсон хэдэн төгрөгийг минь гоо сайхан, чихэр жимсэнд үрчихээд мөнгө олдоггүй гэж аав ээждээ хэлнэ. Захирал Өнөрөө ахдаа байнга нөхрөө байнга муулна. Чиний үнэн юу юм бэ, чи охиноо өглөө гарахад нь нэг удаа цай хийгээд өгсөн үү, чи хүүгээ төрүүлчихээд өглөө нэг удаа цэвэр агаарт гаргасан уу, чи хэлдээ 500 хан мянган төгрөгөөр нөхөр хүүхдийнхээ эрх ашгийг худалдсанаа бусдад Түрүү тэнэгтэж байгаамаа гэж худлаа тайлбарласан,,, Оюунгэрэлээ чи өглөө 10 цагт босно, 12 хүртэл өөрийгөө арчилна, ажилдаа явна, орой Өнөрөө ахыгаа явахыг хүлээнэ. Орой гэртээ орж ирээд толгой өвдөөд байна гэж орж ирээд утсаар ярьсаар хүүгээ дуугай бай гэж зандарсаар унтана.
Чиний үнэнг хүмүүс мэдэх үү, байнга хиртэй хоёр өрөөсөн оймс өмсөж явдгийг, хүмүүс энэ комментийг уншаад Алтантүрүү ямар тэнэг юм бэ гэх байх, надад хамаагүй ээ, чиний үнэнг мэдэг, чи намайг яаж тэсч хайрлаж байснийг хүмүүсийн комментоос уншаарай,
Охиндоо ээж нь бай
Үр минь дэ, үр минь
Би фэйсбүүкээ хаахаар шийдлээ. Би тэвчиж чадсангүй ээ, бүх зүйлд баярлалаа” хэмээв. Эр хүнийг амжилттай явахад нь эхнэр хүн хамгийн их чухал байдаг. Хайрт нөхөртөө халамжтай эзэгтэй байж, алаг үрсдээ сайн ээж нь байж гэр бүлийн амьдрал орших бус уу.” хэмээн бичиж өөрийн сэтгэлийн бухимдлыг илэрхийлсэн байна.

 

ЧОЙ


URL:

Нэр: Son Roshannon Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.