Хорих ангид нь хүн нас барчихаад байхад Х.Тэмүүжин сайдын суудалтайгаа зууралдахаасаа ичээсэй

13050_789Хэдхэн хоногийн өмнө Хорих 461 дүгээр анид Газрын тосны дарга асан Д.Амарсайхан эмнэлгийн тусламж авч чадалгүй нас нөгчсөн. Уг нь зүрх муутай, даралт ихэссэн зэрэг олон шалтгаанаар талийгаачийн өмгөөлөгч Д.Амарсайханыг хорихын эмнэлэгт хэвтүүлэх гэж хөөцөлдсөн боловч зөвшөөрөл өгөхгүй байсаар нэг хүн алтан амиа Хорих 461 дүгээр ангид харамсалтайгаар алдлаа.
Хуулийнхны буруу шийдвэрээс шалтгаалан амиа алдсан энэхүү асуудал Х.Тэмүүжинг огцруулах бас нэгэн ноцтой шалтгаан биш гэж үү.
Гадны улс орнуудад өчүүхэн ёсзүйн доголдол гаргаснаасаа болоод сайдаасаа огцрох өргөдлөө өгдөг. Манайд ч гэсэн удстөрийн ийм ёс зүй эхнээсээ бий болж Х.Баттулга гишүүн давхар дээлээ тайллаа.
Тэгвэл  хүүхдээ хууль бусаар хүнд үрчлүүлсэн, нууц амрагтай, нууц амраг нь насанд хүрээгүй байхдаа хулгайн хэрэгт холбогдсон, хар тамхи хэрэглэдэг, мөн хүн амьны хэргээр ял эдэлж байсан ч экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед өршөөлөөр суллагдсан ахтай, өөрийг нь сайдын суудалтайгаа зууралдаж байх хооронд салбарынхных нь буруугаас хорих ангид нь хүн амиа алдсан зэрэг олон факттай Х.Тэмүүжин сайдын суудлаа үг дуугүй өгөх цаг болсон биш гэж үү.
Бүхэл бүтэн хүн нас барчихаад байхад Х.Тэмүүжингийн сайдын суудал хэнд хамаатай юм бэ. Тэгээд бүр буруутай нь нотлогдоогүй, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн амиа алдсан нь Х.Тэмүүжинг огцрох эсэх асуудалд шууд л эргэлзээгүй ташуур өгч, өргөдлөө өөрөө зураад өгөхөд хүргэмээр юм. Гэмтэй нь нотлогдсон гэмт хэрэгтэн байлаа ч хүний эрдэнэт амийг юугаар ч нөхөшгүй шүү дээ. Гэтэл Х.Тэмүүжинд тийм ёс суртахуун байдаггүй бололтой. Харин ч өөрийг нь огцруулах өргөдөл өгсөн О.Баасанхүүг намын удирдлагаар нь хавчуулж, шахаанд оруулах арга хэмжээ авсан шиг сууна.
Тодруулбал Н.Энхбаярын үед хүн амины хэрэгтэй ахыг нь өршөөгдсөн ахынхаа хариуд экс Ерөнхийлөгчийг суллах ажилд Х.Тэмүүжинг жинтэй хувь нэмэр оруулсан гэдэг. Өдгөө эргээд хариутай бол бариутайн зарчимаар Х.Тэмүүжинг огцруулах асуудал барьж авсан О.Баасанхүүг Н.Энхбаяр нь дарамталж, памперстай сайдыг сайдын суудлаас нь буулгах ажил дашийн шог болж байх шиг байна.

Үүнийг Ц.Нямдорж гишүүн ч нотолж байна. Тэрбээр “Төрөөр ингэж тоглож болдог юм байх даа Энхболд дарга аа. Та УИХ-ын дарга хүн. Эрх баригч бүлэглэл дотроосоо сайд огцруулна гэж бүтэн нэг сар УИХ-ын ажлыг барлаа. Баасанхүү Солонгос явчихаад өчигдөр шөнө ирсэн гэж дуулдсан. 76 гишүүний нэг сарын цалинг О.Баасанхүүгээр төлүүлэх юм уу яах юм. Энэ яасан их тоглоомтой этгээд вэ. Оймсонд хавчуулагдаж үсрээд энд орж ирсэн этгээд л дээ. Монголын төрд энэний хийсэн гавъяа байхгүй. Ямар арилжаа наймаа энд явагдав. Ямар хэрэг хаах тухай арилжаа наймаа хийгдэв гэдгийг судлах хэрэгтэй. Энэ арай дэндэж байгаа юм биш үү эрх баригчид аа. Энэний цаана их заваан хуйвалдаан явагдаж байгаа шүү. Ямар хуйвалдаан явагдсныг би мэдэрч л байна Алтанхуяг аа. Би бүгдийг мэднэ. Хэн, хэнийгээ яаж дарамталсан, ямар хэрэг төвгийг нь нуух тухай, цаашдаа яаж Монголыг самрах талаар тохиролцоонууд явагдсан.О.Баасанхүүг Монголын төрөөр тоглож байгаад эгдүүцэж байна. Шударга ёс эвсэл бүлэг гэж байгаа юм бол энэ хүнийгээ авч хэлэлц. Ийм зүйл хийгээд байгаа учраас Шударга бус эвсэл гэж би та нарыг нэрлээд байна. Та нарт шударга юм юу ч байхгүй. Уржигдар хүн нас барсныг Баасанхүү сайшааж Тэмүүжинг сайн ажилласан гэж үзэж татаж байгаа юм байна. Монгол төрийн асуудлыг Солонгос явж шийддэг болж. Алтанхуягаа би чамд хоёр дахь удаагаа гүн эмгэнэл илэрхийлье. Хогийн новшнуудтай нийлж Монголын төрийг самарч байгаад чинь дахин эмгэнэл илэрхийлье” хэмээн бухимдаж байсан юм.
Үнэндээ Х.Тэмүүжинг Н.Энхбаяр өмгөөлж, О.Баасанхүүг Солонгост дуудаж аваачин огцруулах өргөдлөө татахыг шахсан гэдэг бодитой бололтой. Ийнхүү Хорих ангид нь хоригдож байсан хүн эрдэнэт амиа алдчихаад байхад Х.Тэмүүжин сайдын суудалтайгаа зууралдсаар байна.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13050


URL:

Сэтгэгдэл бичих