Архи авч өгөөгүйн төлөө оршуулгын газарт булах гэж дайрчээ

90ab289b892db4f6big“Архигүй Хэнтий” алдарт аян үр дүнгээ өгөхгүй байгааг Хэнтийн залуусын ээлжит танхайрал баталжээ  Тус аймгийн харьяат И.Бямбажаргал, Ж.Эрдэнэжаргал, Д.Отгонбаяр нарын залуус Цэнхэрмандал сумын Баянмод багт иргэн Б.Тэгшбатыг архи авч өгсөнгүй хэмээн машиндаа оруулж зодон оршуулгын газарт аваачин нүхэнд булна хэмээн сүрдүүлжээ.

Тэд хохирогчийг “ажил хийж байж архи авч өг, өгөхгүй бол буулгахгүй” хэмээн зодож өшиглөжээ. Улмаар оршуулгын газарт аваачин “бэлэн нүх байгаа, тэнд хийгээд булчихая” хэмээн ухсан нүх рүү чирч. “Настай хүнийг зүгээр явуулчих” гэхэд “заавал архи авч өг, өгөхгүй бол чамайг Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нартай чинь хамт чинжаалаар бүлж ална” гээд элэгдэж шанаадаж өшиглөн  зоджээ.

Хохирогч айхын эрхэнд нэг шил 0.75-ын архи авч өгье гэхэд заавал хоёрыг ав хэмээн тулгаж. Дэлгүүрийн хажууд ирээд хохирогч самбаачлан зугтаж амжсан гэнэ. Шүүх танхай залуусд гурван жилийн хорих ял оноосон ч тэнсэн харгалзжээ.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих