Дээд хэмжээний уулзалт эхэллээ

2014-05-20hural_bigАзид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо эхэллээ. Тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд болж буй Ази, Номхон далайн бvс нутгийн энх тайван, аюулгvй байдлын хамтын ажиллагаанд тун чухал үүрэгтэй энэхүү дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож байна.

Азид энхтайван, аюулгүй байдлыг хангах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль бусаар хар тамхи үйлдвэрлэх, наймаалах гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, байгал орчны салбарт хамтран ажиллах, хүмүүнлэгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий АХАИББХ-ын дээд түвшний анхдугаар уулзалт 2002 оны зургадугаар сарын 4-нд БНКазУ-ын Алматы хотод болж АХАИББХ-ын дүрэм-Алматын Тунхаглал хэмээх үндсэн баримт бичигт гарын үсэг зурж байжээ.

Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын (CICA) гишүүн орнуудад Азер байджан, Афганистан, Бахрейн, Вьетнам,Египет, Израиль, Иордан, Ирак, Иран, Казакстан, Камбодж, БНКиру, Монгол, ОХУ, Пакистан, Палестин, БНСУ, Таджикистан, Тайланд, Турк, Узбекстан, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират улс, Энэтхэг зэрэг 24 орон, АНУ, Бангладеш, Индонез, Катар, Малайзи, Украйн, Филиппин, Шри-Ланка, Япон зэрэг есөн ажиглагч орон багтдаг.

Шанхай хотноо болж буй дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалтад 40 гаруйулс,олон улсын байгууллагын төлөөлөгч оролцохоос 14 орны төр засгийн тэргүүн, олон улсын найман байгууллагын удирдлага зэрэг Азид төдийгүй дэлхийд голлох үүрэг гүйцэтгэж буй томоохон улс орнуудын төлөөлөгчид, улс төрийн лидерүүд хүрэлцэн иржээ.Үүнд: Монгол, Турк, Пакистан, Афганистан, Азербайджан, БНХАУ, Иран, Казакстан, Киргизстан, ОХУ, Узбекистан, Шри-Ланка зэрэг орны Ерөнхийлөгч, Камбодж, Ирак, Тажикистаны Ерөнхий сайд нар оролцож байна.

Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалт нь “Энх тайван,тогтвортой, хамтын ажиллагааны Шинэ Азийн төлөө яриа хэлэлцээ, итгэлцэл, харилцан уялдааг нэмэгдүүлэх” гэсэн сэдвийн дор болж байгаа бөгөөд БНХАУ-ындарга Си Зиньпин хурлыг даргалж байна.

Дараалал ёсоор үдээс өмнөх хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлнэ

Уулзалтаас гарах төгсгөлийн баримт бичиг –Тунхаглалын төсөлд манай улсын санаачилсан цөмийн зэвсэггүй статусаа бататган бэхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын байр суурийг урагшлуулах болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол улсын дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлага зэрэг заалтуудыг оруулан батлуулахаар ажиллаж байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Ази тивийн аюулгүй байдлын салбар дахь хамгийн өргөн хүрээний олон талтуулзалт бөгөөд үүгээр дамжуулан Азийн орнууд харилцаа холбоогоо эрчимжүүлэх, тус бүс нутгийн аюулгүй байдлыг баталгаажуулах талаар хэлэлцэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.


URL:

Сэтгэгдэл бичих