“Намайг оролдох яах вэ, охиныг минь тайван байлгаасай”

Хэвлэлийн баатараар цоллуулсан олны танил хүмүүсийн зарим нь энэ нэрэндээ дасан зохицсон байдаг. Тэдний ихэнх нь өөрсдийнх нь талаар бичсэн худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэлд ач холбогдол өгөхөө больсон гэцгээдэг билээ.

Тэгвэл зарим нь хэвлэлд гарсан өөрийнхөө тухай материалд баахан эмзэглэж, сэтгэл нь өвддөг гэнэ. Тухайлбал, “мөнхийн залуу” тодотголтой топ модель Э.Одгэрэлийн санааг хэвлэлийнхэн зовоох болсон аж. Учир нь загварын тайзнаа гарснаас хойш эдүгээг хүртэл 20 гаруй жил шар хэвлэлийн хуудсыг “чимсэн” модель бүсгүй охиных нь тухай таагүй мэдээлэл гарах болсонд эх хүний хувьд сэтгэл эмзэглэх болжээ.

Тэрбээр “Намайг оролдох яах вэ. Угаасаа би ямар сайн нэртэй биш. Харин өсч, өндийж яваа нялх охиныг минь тайван байлгаасай. Залуу сайхан насандаа яваа охиныг минь шар хэвлэлүүд битгий гундаагаасай” хэмээн дотны найздаа хэлжээ.

Түүний охиныг нь гэр бүл салгаж, эхнэртэй залуутай нэр холбогдсон хэмээн шар хэвлэлүүд төдийгүй зарим цахим мэдээллийн хэрэгслээр шуугиж байсан нь саяхан. Тэгвэл хэдхэн жилийн өмнөөс охинтойгоо хамтдаа амьдарч, хожуу ч гэсэн ээжийнхээ үүргийг гүйцэтгэхээр шийдсэн модель бүсгүй маань охиныхоо нэр төрийг сэвтэхээс ихэд болгоомжилж явдаг бололтой.

 www.mminfo.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.