МАН-ын байранд дахин гал гарлаа

ordon-tusgaarТусгаар тогтнолын ордонд өнөө өглөө гал гарчээ. Тодруулбал тус байрны В давхарт үйл ажиллагаа явуулдаг Оргил супермаркетийн нэг лангуу шатсан хэрэг гарч онцгой байдлынхан цаг алдалгүй галыг унтраажээ. Одоогоор тус байрны нэг давхраар утаа ихтэй байгаагаас хүн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа тухай мэдээлэл байна. Оргил супермаркет дэлгүүр нь тус намын УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын мэдлийнх ажээ. 2008 оны долдугаар сарын 01-нд МАН-ын төв байр шатсан бол шинэ байрыг барих явцад мөн л гал авалцсан билээ. Энэ удаагийн галын дуудлага тэдний хувьд гуравдахь тохиолдол болж байна.


URL:

Сэтгэгдэл бичих