Севол усан онгоцны жинхэнэ эзэн Сему группийн экс захирал хаана байгаа тухай мэдээллийг 50 сая воноор худалдаж авна гэжээ

PS14052200328Севол усан онгоцны жинхэнэ эзэд хэмээн нотлогдоод байгаа Сему группийн экс захирал Ю Бёнг Онд (73)  өнөөдрөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг хаана нуугдаж байгааг мэдээлсэн иргэнд 50 хүртэлх сая воны урамшуулал олгоно гэж өнөөдөр Солонгос улсын Инчон хотын цагдаагийн газраас  мэдээлэллээ.

   Ингэснээр тэрээр өөрийн том хүүгийн хамт эрүүгийн хэрэг үүсгэгдэн орон даяар эрэн сурвалжлагдаж байгаа ба нуугдаж байж болзошгүй гэсэн сүмийнхээ хашаанаас гарч, итгэгчдийнхээ тусламжтайгаар  тэдний орон гэрээр нуугдаж байж болзошгүй ажээ.

   Одоогийн байдлаар Сему группийн экс захирал Ю Бёнг Он нь 100 тэрбум орчим воноор үнэлэгдэх эд хөрөнгийг хууль бусаар олж  эзэмшиж байгааг тодруулахаар түүнийг эрэн сурвалжилж байгаагаас гадна 1 тэрбум орчим воноор үнэлэгдэж байгаа  3 газрыг нь улс албадан хураагаад байна.

Мөн аав,хүү 2-ыг   албадан саатуулахтай холбогдуулан эрэн сурвалжлах ажилд Солонгос улсын бүх цагдаагийн бүх ажилтнууд оролцож, далайн замыг ашиглан эх орноосоо зугатаах үйлдэл хийж болзошгүй хэмээн үзэж, хил гаалийн хяналтыг чангатгасан байна.

WWW.MGLRADIO.COM


URL:

Сэтгэгдэл бичих