Шинжлэх ухаанд итгэх бардамнал аймшигт ирээдүй болж ойртоно

ГозиллаНайруулагч Гарет Эдвардсын ээлжит нэгэн гайхамшигт бүтээл “Гозилла” Хойд Америкийн кино театруудаар гарч эхэлсэн эхний долоо хоногтоо 38.5 сая ам.долларын орлого олоод байна. Ингэснээр дэлгэцэнд гарсан эхний долоо хоногтоо хамгийн их ашиг олсон кино болсон юм. Өмнөх амжилтыг “Ахмад Америк: Өвлийн цэрэг” 36.9 сая ам.доллар олсноор эзэмшиж байв.

1999 онд Филиппинд болсон цунами, Японд болсон газар хөдлөлт байгалийн гамшиг байгаагүй. Тэр бол аварга мангасын дайралт байсан юм. Жо Бродье 15 жилийн өмнө Японы “Монарх” цахилгаан станцад инженерээр ажиллаж байх үедээ тэрхүү гампшгт эхнэрээ алддаг. Бродье 1999 онд болж байсантай төстэй чичирхийллийг мэдэрч аюулыг мэдээллэн анхааруулах боловч МЦТО хэмээх байгууллага түүнтэй харьцахыг ч хүсдэггүй. Ингээд л аварга мангас гарч ирж, хэний ч төсөөлж байгаагүй асар том гамшиг нүүрлэдэг. Хүмүүсийн шинжлэх ухаанд итгэх бардамналын үр дагавар аймшигт ирээдүй болж ойртсоор буйг тус кино сануулах ажээ.

Хүн төрөлхтөний оршихуйд заналхийлсэн энэ гамшигаас хэрхэн амьд үлдэхийн эрхэм уншигч та үзээрэй. “Гозилла” киноны Монгол дахь нээлт өнөөдөр болно.

 

Н.ОРГИЛ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих