Зөвшөөрөлгүй химийн бодис оруулаж ирдэг байжээ

 Арьс

      Мэргэжлийн хяналтын байцаагчид ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис үйлдвэрлэгч болон эдгээр бодисыг ашиглаж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад өнгөрөгч гуравдугаар сард шалгалт хийсэн юм. Энэ шалгалтын дүнг нэгтгэж, өчигдөр /V.22/-ийн хурлаараа хэлэлцсэн байна. Шалгалтад нийслэлийн гурван дүүргийн дүүргийн 11, 17 аймгийн 28, нийт 39 байгууллага хамрагджээ.

     Нийслэлд ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис ашиглан үйлчилгээ үзүүлдэг байгууллагын 70 хувь нь зориулалтын байргүй, цэвэр, бохир усны системд холбогдоохгүй, 90 хүртэл хувь нь хор судлагч, эрүүл ахуйч, биологич, ариутгагч мэргэжилтэнгүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн зарим байгууллагууд химийн хорт бодисоос үүдэн гарах эрсдлийг бүртгэх, дотооддоо хянах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах төлөвлөлтгүй, мэдээлэл хангалтгүй зөрчил илэрсэн байна.

Ялангуяа “Вест мед”  компани бүтээгдэхүүнээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, зөвшөөрөлгүй химийн бодис оруулж ирэн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлдэг, халдваргүйжүүлэх үйлчлэлийг баталгаажуулаагүй, гар ажиллагаатай багаж, тоног төхөөрөмж ашиглан бодисоо үйлдвэрлэдэг зөрчил илрүүлжээ.  Тиймээс тус компанийн ажлыг түр зогсоож, 31 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, дөрвөн аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих