Гадаадынхан Монголын газар доорх баялагийг барьцаалж 3124% ашиг олж байна

Таминь ээ !!! Ямарч бизнес эрхэлж байгаа хүн 3000% ашиг оллоо гэж дуулж байсан уу?

Тэгээд ч түүхий эд мате-риалын үнэ өссөн энэ 21-р зуунд шүү. Гэтэл ийм ашиг олсон тухай,түүнийг бүр Монголын уул уурхайгаас олсон тухай Christian A.De Haemer хэмээх хүн бичжээ.

www.Energy and Capital сайтад: Дэлхий дахины одоогийн хөрөнгө оруулалтын талаарх практик үйл ажиллагаанд анализ хийдэг судлаач, сонины эрхлэгч бас хөрөнгө оруулагч Christian A.De Haemer хэмээх хүн Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчид яаж ашиг олж байгаа тухай бичсэн энэ мэдээллийг, Англид хөрөнгө оруулалтын чиглэлээр өндөр түвшинд суралцаж буй нэг оюутан надад өгснийг уг сайтаар нь орж өөрийн нүдээр харж үнэмшиж , зарим нэг хэсгийн утгыг та бүхэнд тоймлон хүргэхийг зорилоо.

.. Lan Cooper гэгч өөрийн хөрөнгө оруулагч түншүүдийнхээ хамтаар/ уурхайн хувьцааны ашиг/ үнэт цаасны 93 удаагийн ашигтай арилжаанаас 3124% -н ашиг олжээ. Энэ ашгийн ихэнхийг Монгол дахь уурхайгаас олсон байна. Ямар хугацаанд яаж олсон тухай дээр бичсэн сайтаас лавлаж уншаарай.

Christian A.De Haemer бичихдээ “…Монголын газрын доорхи баялагт сүүлийн 19 жилд хэн ч гар хүрээгүй өдийг хүрсэн нь коммунист оросын нөлөөнд байсантай холбоотой гээд харин 1990-иад орноос оросын нөлөөллөөс гарсан ч татварын хууль нь коммунист чанга хатуу хэвээр байсан учраас урт хугацааны хөрөнгө оруулалт хэн ч хийж чадаагүй. 2000 оноос түүхий эдийн дэлбэрэлт эхэлж хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон ч татварын хууль хатуу чанга хэвээр байсан. Гэтэл 2009.07 сард Засгийн эрх барьж байгаа Коммунист нам нь Ардчилсан намтайгаа тохиролцож татварын хуульд өөрчлөлт оруулж 68%-н ашгийн татварыг байхгүй болгосноор Авенхой майнз, Рио Тинтонгийхон 10 жил отож хүлээсэн хуулиа батлуулж чадсанаар 35 жил ашиглах 6 биллиард долларын хөрөнгө оруулах гэрээ хийжээ.

Оюутолгойн энэ орд газар нь Хятадын хилээс 100 милл орчимд байдаг дэлхийн хамгийн том алт, зэсний уурхай болно. Бие даасан судалгаагаар авч үзэхэд жилийн дундаж ашиг нь 1.6 биллиард раундаас давж,зөвхөн алт нь 900 мянган унц байна гэж тооцжээ. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 9 биллиард доллар байдаг бол энэ ашгаас шууд л 2 дахин өсөх болно.

Хуульд өөрчлөлт орж батлагдмагц би өөрийн хүмүүстэйгээ утсаар ярихад James Passin (Нью Уоркийн Мариланд Мартин О,Маллийн захирагч бөгөөд АНУ–ын ерөнхийлөгч асан Билл Клинтонтой хамтран хандивын сан ажиллуулдаг,”Firebird Global fund” гэдэг компани эзэн) хэлэхдээ би хуульд өөрчлөлт орж батлагдмагц алтны уурхай худалдаж авсан, монголын хамгийн том брокерын пүүсийн хамгийн томоохон хэсгийг эзэмшиж байна. Монголын хамгийн том аварга бөхтэй танилцаж холбоотой ажиллаж байгаа гэсэн. Би ч гэсэн нэг жижигхэн алтны уурхай худалдаж авсан түүний ашиг нь 458%-р өсөөд байгаа.

Монголын алт, зэс, нүүрс гээд… уул уурхайн 15 центын үнэтэй хувьцааг 5 доллар болгож чадаж байгаа…Оросын газпроммыг зарж байхдаа сэтгэл догдолж байсан шиг Монголын уурхайгаас олж буй ашигаа бодохоор сэтгэл хөдлөхгүй байх арга алгаа. Монголд түүхий эдийн зах зээлийн тэсрэлтийн эхний үе шат явагдаж байна. Манай судалгааны төв нь сизоны ийм ашиг олж болох мэдээллийг өгч байна.

Та ч гэсэн хөрөнгө оруулагч болохыг хүсвэл яарах яарах цаг ирчихээд байна. Энд долоо хоногт 19 ашигтай байрлал худалдан авч, зөвхөн нэг удаагийн тоглолт дээр 195 % ашиг олж байгаа нь зөвхөн “амталгааны”эхлэл шүү. Энэ талаар ашигтай мэдээлэл авахыг хүсвэл дараах сайтад мөнгө төлөөд орж үзээрэй. www.angelnexus.com/o/op/17492 гэжээ”.

Монгол бол Азийн Кувет болж чадах орон гэх мэтээр бичжээ… Амирлангүй хэнэггүй монголчууд минь ээ амьдарч байгаа газар нутаг, гишгэж буй газар шороон доорхи баялагийг чинь дэлхийн хөрөнгөтнүүд аль хэдийн барьцаанд тавиад “казина”мөрийтэй тоглоом болгочихсон тэрбум тэрбум долларын 3000 % ашиг олж байна. Манай эрх мэдэлтнүүд гадаадын хүмүүст 1 га газраа ширхэг чихрийн үнэтэй “Лиценз” гэдэг цаасаар хахуул авч баруун солгойгүй худалдсан нь энэ.

Хайгуулын лиценз гэдэг ийм аюултай цаасаар хамаг үнэт баялагаа гадаадынханд алдсаны үр дүн энэ юм шүү дээ. Гэхдээ монголд ашигтай хөрөнгө оруулалтыг бүрэн үгүйсгэж болохгүй ч Монгол Африк болох уу? Кувет болох уу? гэдгийг шийдэх “хутагны ирэн дээрх”төрийн бодлогыг сэтгэл түгшин харахаас…өөр ард түмэн бид яах ч билээ дээ… Энэ мэдээллийг бүрэн эхээр нь өөрсдөө уншиж үзээрэй ! Сүхбаатар аймагт уул уурхайн 266 лиценз байгаа тэдгээрийн эзэн аль газрын хэн гэдэг хүний мэдэлд байгааг бид мэдэх үү?

Л.Бор Лондон


URL:

Сэтгэгдэл бичих