Facebook-д хамгийн анх бүртгүүлсэн 10 хүн

2012 оны 9-р сарын байдлаар 1 тэрбум орчим идэвхтэй хэрэглэгчтэй болох нь тогтоогдсон олон нийтийн онлайн сүлжээ Facebook сайт нь өнөөгийн интернэт хэрэглэгчдийн олонхын хувьд өдөр тутмын үйл хөдлөлийн салшгүй нэг хэсэг болсон. Өнөөгөөс 10 жилийн өмнө тодруулбал 2004 оны 2-р сарын 4-нд Харвардын их сургуулийн оютан Mark Zuckerberg  хэдэн нөхдийн хамт энэ “Нүүрном” гэгчийг бий болгосон. Дэлхийн өнцөг булан бүрд суугаа хэрэглэгчдийг холбогч гүүр болсон Facebook сайтад хамгийн анх бүртгүүлсэн 10 хэрэглэгч нь хэн юм бол? Тэд Mark Zuckerberg-тэй хэрхэн холбогдсоноор “Нүүрном”-ын анхны хэрэглэгчдийн нэг болсон юм бол? Дашрамд дурдахад Facebook-ын анхны 10 хэрэглэгчдийн зарим нь өнөөдөр дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын эгнээнд бичигдэж байгаа юм.

1. Mark Zuckerberg
Facebook-д хамгийн анх бүртгүүлсэн 10 хүн 2
Original Profile ID: http://www.facebook.com /profile.php?id=4

2. Chris Hughes
Facebook-д хамгийн анх бүртгүүлсэн 10 хүн 3
Original Profile ID: http://www.facebook.com /profile.php?id=5
Zuckerberg-тэй нэг өрөөний анд байсан Hughes нь Facebook-ын үндэслэгчдийн нэг.

3. Dustin Moskovitz
Facebook-д хамгийн анх бүртгүүлсэн 10 хүн 4
Original Profile ID: http://www.facebook.com /profile.php?id=6
Facebook-ыг үүсгэн байгуулах үйлсэд Zuckerberg-тэй хамт зүтгэж байсан.

4. Arie Hasit
Facebook-д хамгийн анх бүртгүүлсэн 10 хүн 5
Original Profile ID: http://www.facebook.com /profile.php?id=7
Chris Hughes-ийн найзын найз гэсэн холбоогоор Facebook-ын анхны хэрэглэгчээр бүртгүүлж байжээ.

5. Marcel Georgés Laverdet II
Facebook-д хамгийн анх бүртгүүлсэн 10 хүн 6
Original Profile ID: http://www.facebook.com /profile.php?id=10
Анхны Facebook-чид болох Chris Putnam, Soleio Cuervo, Kang-Xing Jin, Chris Hughes, Mark Zuckerberg болон тэдний найзууд болох Adam D’Angelo, Aaron Sittig нартай найз байсан. Луйзианагийн их сургуульд суралцаж байсан тэрээр Харвардад сурдаггүй байсан ба найз Putnam-ын хамтаар олон нийтийн сайтан дээр хак, пранк хийдэг байсан нь Dustin Moskovitz-ын анхаарлыг татаж, Putnam-тай холбоо тогтооход хүргэжээ. Putnam, Marcel нар хоёулаа Facebook-т ажиллаж байжээ.

6. Soleio Cuervo
Facebook-д хамгийн анх бүртгүүлсэн 10 хүн 7
Original Profile ID: http://www.facebook.com /profile.php?id=11
Facebook-ын анхны гишүүд болох Kang-Xing Jin, Marcel George Laverdet нартай найзууд байсан тэрээр хожим нь мөн Facebook-т ажиллах болсон бөгөөд Like товчлуурыг санаачлагч юм.

7. Chris Putnam
Facebook-д хамгийн анх бүртгүүлсэн 10 хүн 8
Original Profile ID: http://www.facebook.com /profile.php?id=13
Жиоржиагийн өмнөдийн их сургуульд суралцаж байсан тэрээр мөн л найз нөхдийн холбоогоор Facebook-тэй холбогдсон.

8. Andrew McCollum
Facebook-д хамгийн анх бүртгүүлсэн 10 хүн 9
Original Profile ID: http://www.facebook.com /profile.php?id=26
Mark Zuckerberg-тэй үйлдлийн системийн ангид суралцаж байсан ба Facebook-ын анхны гишүүн David Hammer-ын найз аж. Zuckerberg, McCollum-д Facebook-ын анхны логоны загварыг гаргах санал тавьж байжээ.

9. Colin Kelly
Facebook-д хамгийн анх бүртгүүлсэн 10 хүн 10
Original Profile ID: http://www.facebook.com /profile.php?id=27
Харвардын их сургуулийн оюутан байсан тэрээр David Hammer, Colin Jackson нартай найз байжээ.

10. Mark Kaganovich
Facebook-д хамгийн анх бүртгүүлсэн 10 хүн 11
Original Profile ID: http://www.facebook.com /profile.php?id=28
Харвардын их сургуульд суралцаж байсан тэрбээр анхны Facebook-чин David Hammer-ын найз байсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих