ДОХ-ын вирүс тээгч таваар нэмэгдлээ

ДОХ-ын вирүс тээгчийн тоо таваар нэмэгдэж, 95-д хүрлээ.

Вирүсээр халдварласан иргэдийн тоо 90 хүрсэн тухай өнгөрсөн гуравдугаар сард Эрүүл мэндийн яамныхан зарлаж байсан бол гурван сарын дараа таван тохиолдол нэмж бүртгэгдсэн нь энэ.

ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодруулахад “Халдвар тээгчийн тоо 95 хүрсэн нь үнэн. Тэдний олонхи нь нийслэлийн харъяат бөгөөд бэлгийн хэвийн амьдралтай. Сайн дураар шинжилгээнд хамрагдсан.

Мөн өмнөх тохиолдлуудын хавьтагчдаас илэрсэн нь ч бий. Өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн. Эмнэлэгт эмчлүүлээд гарсан.

Дашрамд хэлэхэд, хэрэв иргэн та эрсдэлтэй бүлэгтэй бэлгийн харилцаанд орсон бол ДОХ-ын шинжилгээ өгөхөд илүүдэхгүй. Үүнд биеэ үнэлэгч, ижил хүйстэн эсвэл зориулалтын бус зүү тариураар мэс засал хийлгэсэн хүн хамаарна” гэв.

Д.Болор


URL:

Сэтгэгдэл бичих