Мансууруулах төрлийн ургамал нэвтрүүлэхийг завджээ

-12032014-1394611902-1081862999-boomt1Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор мансууруулах төрлийн, хууль бус химийн бодис нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсан байна.

Эл хэрэг Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр гарчээ.

Тодруулбал, 57-17 ДГО улсын дугаартай “Хово” маркийн хүнд даацын ачааны автомашины жолооч Монгол Улсын иргэн Б 500 гаруй кг хаяг шошго нь үл мэдэгдэх химийн бодис, ургамлын үр нэрээр 148 шуудай эд зүйл ачиж явсныг илрүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр ургамлын үр нэртэй 148 шуудай эд нь мансууруулах төрлийн ургамал байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

Мөн дээрх эд зүйлийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй ачааны дор нуусан нь сэжиг төрүүлж байгаа бололтой. Эл хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгаж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих