Жигжид зусланд гал гарч зуслангийн байшингууд шатжээ

Өнөөдөр Жигжидийн зусланд 13 цагийн үед нэгэн айлын зуслангийн байшин шатсан хэрэг гарчээ. Гал гарах үед байшин эзгүй байсан бөгөөд эзэд нь гал түлээд орхиод явсан бололтой байжээ. Гал гарсан даруйд НОБГ-ын аврах гал унтраах ангийнхан дуудлагын дагуу тус объектод шуурхай очиж, галыг унтраасан байна. Цаг алдсан бол хажуугийнх нь байшингууд шатах аюултай байсныг албаны хүн мэдээллээд, иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулав.

 

baishin


URL:

Сэтгэгдэл бичих