“Изинис Эйрвиз”-ын дампууралд өгөх Н.Алтанхуягийн хариу

tatvarТөрийн хэтэрсэн оролцоо хувийн хэвшлийг яаж дампууруулдгийн тод жишээг “Изинис Эйрвиз” харуулсан. Дээрээсээ татаастай “МИАТ”, дэргэдээсээ түшүүлдэг “Хүннү Айр” хоёрт аргагүй нам даруулсан. Дотоод нислэгийн гологдсон чиглэлийг түүж ниссээр энэ компани эцэсдээ өвдөг сөхрөв. Харин хамгийн ашигтайг нь нөгөө хоёр компани төрийн дэмжлэгтэйгээр булаан авсан.

МИАТ-д “үндэсний агаарын тээвэрлэгч” гэдэг цолыг ЗТЯ-ны сайдын зөвлөлийн хурлаас олгосон тул тэрээр А.Гансүхийн өвөр дээр гараад суучихсан. Нөгөө компани нь араас нь чиргүүлдсэн. Харин  “төрийн зохицуулалтаар” хөөрхий  “Изинис Эйрвиз”-д алдагдалтай хэдэн чиглэл л үлдсэнийг авахаас өөөр арга байгаагүй.

Уг нь татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгддэгийн хувьд МИАТ хэдийн алдагдалтай ч гэсэн орон нутгийн нислэг чиглэлийг бүхэлд нь хариуцах учиртай байсан. Даан ч төрийнхөө “хамгаалалтанд” орсон тул амиа аваад гарч. Төрийн хэт зохицуулалтын ачаар дампуурсан, хаалгаа барьсан компаниудад Ерөнхий сайд Н.Алтанхуяг ийм талархлын бичиг өгч байгаа гэнэ.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих