Гандан Буурахгүй гар

Манай ерөнхийлөгч бол үнэндээ юу ч болж байсан гандан буурахгүй хүн юм дө. Үнэхээр өөрийгөө Их гүрний төрийн тэргүүн гэж боддогымуу, эсвэл их гүрнүүдтэй эн тэнцэж ярилцах нүнжигтэй хүн ойлгодогымуу бүү мэд. Ямар ч байсан л яавч Азийн буурай орнууд манай Элбэгээ ерөнхийлөгчид бол тоогдохгүй л юм билээ. Хятадад айлчлаад ирэхдээ сонин сонин юм  ярьж хятадын эрх баригчдын эгдүүг нь хүргэцэн гэж байгаа.

Тэгсэн сая Орост айлчлаад ирэхдээ Путины авирыг хөдөлгөж шилийг нь хараад ирлээ. Тэгээд тэнд чухам их ерөнхийлөгчтөө итгэцэн ард түмэн нь хүлээгээд байгааг гэнэтхэн санаж ирээд үнэндээ тэр гээд хэлчих үр дүн гарсан юм аманд нь орж ирэхгүй болохоор алсын хараатай холыг бодсон айлчлал хийсэн талаараа ярьчихаж байх юм. Манай төрийн тэргүүнийг Орост очихоос нь эхлээл, явтал нь явсных нь дараа ч хүртэл нэрэн дээр нь өөр хүний зураг тавьж нэг хэсэг доош нь хийсэн гэж байгаа. Асуудал шийддэг ард түмний ерөнхийлөгч маань адгийн наад зах нь Орос ах нарын аргыг нь олж байгаад багахан хэмжээний түлш олоод ирэх байх гэсэн чинь бараг айлчлалыхаа зардлыг хэтрүүлээд балрах шахсан юм яриад ирж байна. Тэгээд Орост очоод Путин, Медведив нарын шилийг нь Монголчуудад харуулчихаад одоо Америк явж Обаматай уулзах тухай ярьж байна. Магадгүй манай ерөнхийлөгч дэлхийн их гүрнүүдэд айлчлаад энэ мэтийн үр дүн гаргаад яваад байвал Монголыг гэх улс өөр хаана үлдэхийг нь мэдэх юм алга. Монголчууд Орос ах нарыхаа шилийг нь харсан. Одоо Обамагын шилийг харж байж мэдэхнээ.


URL:

Сэтгэгдэл бичих