Мэдэгдэл

УИХ-д өргөн мэдүүлээд байгаа НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга нь “бизнес эрхлэгч олон хүнийг шүүхийн хаалга татуулж хөрөнгө мөнгөгүй болгох, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг алдагдуулах нөхцөл”-ийг бүрдүүлсэн өмнөх хуулийн гажуудлыг арилгаагүй, уг гажуудлыг улам хамгаалсан хэрэгслүүдийг нэмж оруулсан, өөрөөр хэлбэл, “НӨАТ төлөгчийн босгыг 50.0 сая төгрөг” болгосон гэдгээр халхавч хийж гажуудалтай хуулиа хэрэгжүүлэх “зэвсэгтэй” болж жижиг дунд бизнес эрхлэгчдийг боомилох хуулийн төсөл болсон байна гэж мэргэжлийн хүмүүс дүгнэснийг энд дурдъя.Одоо мөрдөж байгаа “НӨАТ-ын тухайхууль”-д борлуулсан алт /13.1.13/, борлуулсан сонин/13.1.14/ -г нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж заасан байдаг.

Гэтэл уг хуулийн шинэчилсэн найруулгад “борлуулсан алт” гэсэн заалтыг үлдээсэн хэрнээ “борлуулсан сонин” гэсэн заалтыг хассан байна. Мөн “валют солих үйлчилгээ /13.5.1/”-г НӨАТ-аас чөлөөлнө гэж хуулийн төсөлт тусгажээ. Ийнхүү хэзээ ч дахин сэргээгдэхгүй байгалийн баялаг “алт” олборлогчид, мөн валютын арилжаа эрхлэгчдийг дэмжиж байгаа хэрнээ оюуны мэдлэг үйлдвэрлэж иргэдээ мэдээллээр хангаж буй сонин хэвлэлийг НӨАТ төлөгч болгож байгаа нь чөлөөт хараат бус хэвлэл мэдээллийн хөгжлийг төрөөс огт дэмжихгүй байгаагийн илрэл гэж үзэхэд хүргэж байна.

Ийнхүү сонин хэвлэл төдийгүй бизнес эрхлэгчид, иргэдийн эрх ашгийг хохироосон заалт бүхий хуулийн төслөө татан авч шаардлагатай өөрчлөлтүүдийг дахин оруулахыг Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Өдөр тутмын сонины холбоо шаардаж байна.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл
Монголын өдөр тутмын сонины холбоо


URL:

Сэтгэгдэл бичих