Спортын онигоо

Шатарчдын яриа

-Чи сая нүүргүй хүүгээ түрээд ац хийгээд, дарсан тэрэгнийхээ хүчийг ашиглахгүй яасан юм бэ? Нөгөөх чинь чөдөртэй морио салгахаас өөр аргагүй болно. Тэгээд материалуудаа солиод л хүүн төгсгөлд орохоороо ноёноороо хүүг нь барьж ороод идчихнэ. Дараа нь нөгөө жигүүр рүүгээ гүйгээд л тэгээд дуусаа.

 

Хэзээ ч босч ирэхгүй

Аймгийн аварга шалгаруулах боксын тэмцээнд сум нь “нойллочих” гээд байсан тул нэгэн үхэрчинг хүчээр тэмцээнд оруулжээ. Малчин эр боксын ур дүй огт байхгүй бөгөөд харин хотод сурдаг нэгэн оюутан их л загвардаж, хоёрын үеийн турш илүүрхэв гэнэ. Гэтэл гуравдугаар раундад үхэрчин эрийн хүнд цохилт нь яг онож, нөгөө оюутан тас гэдрэгээ саван унах нь тэр. Дэвжээний шүүгч дээшээ харан гулдайх өрсөлдөгчийнх нь өмнө 1…2…3… гээд тоолж эхэлтэл

-Чи яагаад тоолоод байгаа юм бэ? гэж малчин гайхан асуув.

-Долоо тоолоод босч ирэхгүй бол ялагдсанд тооцдог дүрэмтэй

-Ах нь насаараа үхэр цохиж, идэш хийж явлаа. Миний цохисон үхэр хэзээ ч босч ирж байгаагүй юм даа

 

Хөлбөмбөгчинтэй суулгахгүй

Эцэг нь охиноо загнаж байна.

-Хөлбөмбөгчинтэй сууна гэнэ ээ? Тийм яриа байхгүй шүү!

Гэсэн ч охиныхоо ятгалгаар нөгөө залуугийнх нь тоглолтыг үзэхээр болжээ. Тоглолтын завсарлагаар

-За яахав, түүнтэй суухыг зөвшөөрье. Учир нь тэр хөлбөмбөгчин биш юм байна

 

Байрлалын тоглолтыг эрхэмлэгч

Нэлээд хөнгөмсөг нэгэн бүсгүй шатарчин дээр очоод өөртэй нь шөнийг өнгөрөөх, шатар тоглох хоёрын алийг нь сонгох вэ хэмээн асуужээ.

-Ямар байрлалтайгаас л болно доо гэж шатарчин хариулав.

 

Гараа хамгаас чухал

Шатарчин найзтайгаа ярьж байна.

-Манай эхнэр намайг маргааш шатрын тэмцээнд явбал хүүхдээ аваад гэрээсээ яваад өгнө гэсэн

-Чи тэгээд яах гэж байна?

-Е4 л гэж эхэлж таараа шүү дээ

 


URL:

Сэтгэгдэл бичих