МАН-ын генсек БНАСАУ-д айлчиллаа

63d3d1364299d16eoriginalМАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам болон Хөдөлмөрийн намын урилгаар БНАСАУ-д энэ сарын 18-24 ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Монгол Ардын Нам, Солонгосын Хөдөлмөрийн намууд нь олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бүс нутгийн намууд билээ. Хоёр намын уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах зорилгоор хийгдсэн энэхүү айлчлалын хүрээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат,  Солонгосын Хөдөлмөрийн намын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Кан Сөк Жүтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Айлчлалын үеэр Ж.Мөнхбатыг БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр хоёр намын цаашдын хамтын ажиллагааны талаар болон улс орны хөгжлийн чиг хандлагын талаар өргөн хүрээнд харилцан санал солилцлоо. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Солонгосын Хөдөлмөрийн намын Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбооны дарга нартай уулзаж, харилцан мэдээлэл солилцлоо. Түүнчлэн, Солонгосын Хөдөлмөрийн намын Эмэгтэйчүүдийн холбооны урилгаар Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид ирэх зургадугаар сард БНАСАУ-д албан ёсны айлчлал хийхээр болжээ. Өмнө нь НАМЭХ-ын урилгаар Солонгосын Хөдөлмөрийн намын эмэгтэйчүүдийн байгууллагын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байжээ.
БНАСАУ нь сүүлийн үед хурдацтай хөгжих бодлогыг баримталж буй бөгөөд тэр дундаа мал аж ахуйг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулж байна.  Иймээс Монгол Улсын мал аж ахуй эрхлэлтийн талаар судалж байгаа аж. Айлчлалын үеэр манай улсад “Унсан” боомтыг удаан хугацаагаар түрээслүүлэх талаар яригдаж буй асуудлын хүрээнд харилцан санал солилцсон байна.
Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт, найрсаг харилцааг хөгжүүлэхэд хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн байдаг. Хоёр намын олон жилийн найрсаг харилцаанд түүхэн хуудас нээж, шинэ шатанд гаргасан айлчлал боллоо.


URL:

Нэр: Зочин Огноо: 18 December 2015

Эбий ерөнхийлөгчөөс илүү хүлээн авсан юм биш үү

Сэтгэгдэл бичих