Нийгмийн даатгалын ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ

ccee40c67e11ec5doriginalСонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд хуурамч бичиг баримтаар Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс завшиж байсан, бусдаас шан харамж авсан гэх хэргийг хууль хяналтын байгууллагынхан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр илрүүлсэн байна. Уг хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Үүнд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хэд, хэдэн албан тушаалтан байгаа бөгөөд тэд 90 гаруй хүний эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт, хувийн хэргийг хуурамчаар үйлдэн хүмүүст тахир дутуугийн тэтгэвэр тогтоодог байсан нь илэрсэн байна. Ингэхдээ нэг иргэнээс 300-500 мянган төгрөгийн хахууль авч байжээ. Тэдний хууль бус үйлдлээс болж Нийгмийн даатгал болон Тэтгэврийн санд 110 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Б.Дэлгэр

URL:

Сэтгэгдэл бичих