Тархи гэмтээдэг 10 зуршил

9c2a195e6d5b9131big

1. Өглөөний цай уухгүй байх: Өглөөний цайгаа уухгүй байх нь цусан дахь глюкозын/сахар/ хэмжээг бууруулдаг. Энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэх ба цаашлаад тархины үйл ажиллагааны доройтолд хүргэж болох юм.

2. Хэтрүүлэн идэх: Энэ нь тархины судсуудыг хатууруулдаг ба ингэснээр оюун ухаан муудна.

3. Тамхи татах: Тамхи татах нь тархийг жижигрүүлэн агшаадаг ба Алцхеймерийн өвчинд хүргэж ч болно.

4. Чихэртэй зүйл их хэрэглэх: Чихэртэй зүйл хэтрүүлэн хэрэглэх нь уураг тэжээлийн шингээлтийг доголдуулдаг ба тархины тэжээлийн дутагдал болон тархины хөгжлийг сааруулдаг.

5. Агаарын бохирдол: Тархи бол бидний амьсгалж буй хүчилтөрөгчийн хамгийн их хувийг хэрэглэдэг эрхтэн юм. Бохирдсон агаараар амьсгалах нь тархины хүчилтөрөгчийн хангамжийг бууруулж тархины үйл ажиллагаа алдагдахад хүргэнэ.

6. Нойрны дутагдал: Нойрсолт нь тархийг амраадаг. Удаан хугацааны нойргүйдэл нь тархины мэдрэлийн эсүүдийн үхлийг түргэсгэдэг.

7. Толгойгоо бүтээж унтах: Унтахдаа толгой дээгүүрээ юм нөмрөх гэх мэт толгойгоо бүтээж унтах нь нүүрсхүчлийн хийний төвлөрөлийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийн төвлөрөлийг бууруулснаар тархины хүчилтөрөгчийн хангамжийн дутагдалд хүргэх ба мөн тархийг гэмтээх нөлөө үзүүлдэг.

8. Өвчтэй байхдаа ажиллах эсвэл сурах: Өвдсөн байхдаа ажил, сургуульдаа явах нь тархины үйл ажиллагааг бууруулж гэмтээх нөлөө үзүүлнэ.

9. Бага бодох: Та ямар нэг зүйлийг бодох нь тархийг хөгжүүлэх хамгийн сайн дасгал болдог ба ямарваа нэг зүйлийн талаар бодохгүй байх, бодохоо багасгах нь тархийг агшааж, хатингаршилд хүргэдэг.

10. Ховор ярих: Оюунлаг, ухаалаг харилцан яриа нь тархины үйл ажиллагааг дэмждэг.


URL:

Сэтгэгдэл бичих