Кинон дээрх тамхидалт

•               Траволтаг тамхигүйгээр төсөөлөхгүй. Тэрээр өөрөө кино болгон дээрээ тамхи татахыг ч эрхэмлэдэг. Ингэхдээ тамхины томоохон компаниудтай гэрээ байгуулж чаддаг гэнэ.

•               Тамхигүйгээр таван минут ч байж чаддаггүй Шэрон Стоун амьдралдаа хоёр удаа л тамхи татдаггүй хүний дүрд тогложээ.

•               “Хар хувцастай хүмүүс” дээр харь гарагийнхантэй үзэлцдэг хоёр залуу ямар тайван гээч нь тамхилдагийг санаж байгаа байх.

•               Тэгвэл “Сүүлчийн бойскаут”-д Брюс Уиллис хайрцаг “Марльборо”-гоос огт салдаггүй.

•               Сильвестр Сталлоне цагтаа “Лаки Страйк”-тай гэрээ байгуулсан байв. Тэрээр таван ч кинон дээр “Лаки” татжээ. Мөн “Рокки-4”-д ч гэсэн. Үүнээс тэр хагас саяын ашиг олсон гэдэг.

•               Тимоти Далтон Бондод тоглохдоо амнаасаа “Ларк” хэмээх тамхийг отг салгаагүй гэхэд болно. Филипп Моррис түүнд 350.000 төлсөн тул тэр аж.

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих