Эхний 10 хоногт “Изинис” дампуурч, “Оюутолгой” цомхотгол хийлээ

38017cf1d1929cd9original“Унаад буй эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн аяныг Засгийн газраас зарласан эхний 10 хоногт томоохон аж ахуйн нэгж болох “Изинис” үүдээ барьж, стратегийн том орд газар, “Оюутолгой” 250 ажилтнаа цомхотголоо. Мөн олон аж ахуйн нэгжүүд түр буюу бүрмөсөн үүдээ барилаа” гэсэн харамсалтай мэдээлэл л угтаж байна, биднийг.

 

Эдийн засаг хүндэрч, ард иргэдийн цалин орлого, нийгмийн хамгааллын зардлыг бууруулах бус, харин ч нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газар баримталж ажиллах ёстой гэдэгт МАН-ын бүлэг МҮЭХ-ны удирдлагуудтай уулзах үеэрээ санал нэгдсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол МҮЭХ-оос Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн мэдэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Тэрээр “Эдийн засгийн хямралын хор уршгийг ард иргэд алхам тутамдаа мэдэрч байна. Инфляцийн төвшин 12.5 хувьд хүрч, төгрөгийн худалдан авах чадвар 33 хувиар уналаа.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өсч, ам.долларын ханш 1838 төгрөгт хүрч, бизнесийн орчин улам муудаж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн эхний 10 хоногт “Изинис эйрвэйз” компани дампуурч, 350 хүн ажилгүй боллоо. Үүний цаана 350 өрхийн амьдрал хүндэрч, “Оюутолгой” компани 250 ажилтнаа цомхотгосон тухай хэвлэлээр зарлаж байна. Улсын хэмжээнд 68700 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас 707 нь бүрмөсөн үүдээ барьж, 22700 нь үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Том аж аухйн нэгжүүд ч цомхотгол хийж байгаа нь эдийн засаг хүндэрсний хамгийн том дохио” хэмээсэн юм.
Түүнчлэн МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар төсвийн тодотголын хүрээнд урсгал зардлыг танах чиглэлийг баримталж байгааг буруушаасан юм.


Ч.Дорж unen mn

URL:

Сэтгэгдэл бичих