Ногоон уутыг эсэргүүцэгчид цуглаан хийж эсэргүүцлээ

71Монгол улс хүнээ өсгөх бодлого баримталдаг ч хүүхдүүдээ эмчлэх эмнэлэг, сургаж хүмүүжүүлэх цэцэрлэг, сургууль нэн хүрэлцээгүй байна. Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас нийслэлд 100 мянган хүүхэд гэртээ цоожлуулан үлдэж байна. Нийслэлийн хэмжээнд хамгийн тулгамдсан ямар асуудал байна вэ гэсэн санал асуулгад иргэд сүүлийн гурван жил дараалан хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, сургууль гэсэн хариултыг тэргүүн эгнээнд өгчээ. Тэгвэл хогны уут хийж буй 5.7 тэрбум төгрөгөөр 120 хүүхдийн таван цэцэрлэг, 600 хүүхдийн хоёр сургууль, 200 ортой дөрвөн эмнэлэг барих боломжтой байжээ. Гэтэл ийм их хөрөнгө хогны уут нэрээр хог болон үлдлээ. (Хогны уут өөрөө хог. Гялгар уут нь 60 жил амьдрах чадвартай хог юм) Хүүхдийн таван цэцэрлэг, дөрвөн эмнэлэг, хоёр сургууль салхинд хийслээ гэсэн агуулгатай арга хэмжээг хүүхдийн баярын өмнөхөн “Ардын хяналт” ТББ-аас зохион байгууллаа.

Тэд маш өвөрмөц байдлаар сэтгэж хогны уутыг тэнгэрт нисгэсэн бөгөөд хогны уут нь дээрх тоо бүхий хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, сургуулийг аваад ниссэн юм. Хоёрхон сарын дотор л монгол улсын шинэ иргэн 14 мянгаар нэмэгдэж байхад хүүхдийн эмнэлэг, цэцэрлэгийн асуудал хойшид улам л тулгамдсан асуудал болох нь гарцаагүй. Тулгамдсан асуудлаа түрүүлээд шийдчихмээр байна Хотын даргаа!

URL:

Сэтгэгдэл бичих