Сексийн эрч хүчээ хэрхэн сэргээх вэ?

0905-sex-secrets- Заримдаа хайр дурлалын асуудал нь бүтэлгүй болж, сэтгэлийн гүндээ шарх авах үедээ эмэгтэй хүн өөртөө, “Дараа нь зовж шаналахгүйн тулд дахиж би хэзээ ч хүнд дурлахгүй” хэмээн шивнэдэг. Энэ тохиолдолд яах ёстой вэ? Хайртай, дурласан хүнээ дотроо бодож явдаг юмаа сэтгэлээ онгойтол уйлаад ч болов ярь.

Түүнчлэн өөрт мэдрэгдсэн мэдрэмжийнхээ талаар өдрийн тэмдэглэл хөтлөх аль эсвэл хамгийн сайн найздаа яриарай. Таны зүрхийг шархлуулсан тэр хүнээс өөрийгөө чөлөөлөхийн тулд “Би одоо чөлөөтэй болсон. Би өөр эр хүнтэй дотно харьцаа үүсгэж сексийн таашаал авахаа хүлээн зөвшөөрч байна” хэмээн хэд хэдэн удаа өөртөө хэлээрэй.

- Бид заримдаа хүссэн зүйлээсээ хүртэл таашаал авч чадахаа больдог шүү дээ. Гэвч энгийн дасгал ч хүртэл уг байдлыг засч сайжруулахад тусалдаг байна. Таныг хэн ч олж харахааргүй газар тухлан сууж амрангаа гүнзгий амьсгаа аваад нэг үз. Ингэхдээ айдас түгшүүр, гомдол цөхрөл, ичимхий байдал таныг хэрхэн үгүй хийж буйг төсөөлөн бод.

- Амьд цэцэг аль эсвэл өдөөр хацар, хүзүү, цээж гэх мэтээр доошоо явуулж ил. Ингэхдээ зөөлөн эргэх хөдөлгөөн хийж өгөөрэй. Эротик энерги нь иймэрхүү хөнгөн маягийн гар хүрэлтээс сэргэж эхэлдэг.

- Хэд хэдэн натураль жимс аваарай. Тавган дээр тэдгээр жимснүүдээ тавь. Нүдэнд тань анх туссан жимснээсээ эхлэн ээлж дарааллуулан амандаа хийж амсаж үз. Өөрчлөгдөж байгаа мэдрэмжийг сайтар ажиглаж мэдэх. Хамгийн гол нь дан ганц амаараа бус бүх биеэрээ мэдрэхийг хичээгээрэй.

- Өөртөө таалагдсан үнэртэй тосыг худалдаж аваарай. Хөвөнгөө уг тосондоо шингээгээд, өөрийнхөө урд тавиад нүдээ аньж гүнзгий гэгч нь амьсгалж үнэрийг нь мэдрээрэй. Үүнд таны бие хэрхэн хариу тосон хариуцаж буйг ажиглаарай.


URL:

Сэтгэгдэл бичих