Татвараа төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

13124_513Автомашины татвар хураах ажил гуравдугаар сарын 30-наас хоёр сарын хугацаанд болж дууссан. Замын цагдаагийн газар, дүүргүүдийн татварын хэлтсээс хамтран  энэ сарын 10-24–ныг хүртэл албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулж, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг зохио байгуулах аж.  Тээврийн хэрэгсэл эзэмшигч та албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй бол  захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль төлнө. Зургадугаар сарын 24-нөөс хойш албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих