Баяраар 88 хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн байна

хүүхэд 2Цагдаагийн байгууллагад 88 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Улмаар цагдаагийн алба хаагчид тухайн өдөр хүүхдүүдийг олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгч ажиллажээ. Мөн хүүхэд гэмтсэн нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Чингисийн талбай дээр баярын үйл ажиллагаа явуулж байсан асар салхинд нурж, үүний улмаас нэг хүүхэд хөнгөн ззргийн гэмтэл авчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй юм байна. Цагдаагийн байгууллагынхан баярын өдрүүдэд хүн ихээр төвлөрсөн үзвэр үйлчилгээний газруудад цагдаагийн пост нэмэлтээр ажиллуулсны хүчинд онц ноцтой, нийгмийн хэв журам зөрчсөн зөрчил бүртгэгдээгүй байна.

 

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих