Шүдгүй болсон хөгшин матар хамгийн аюултай

australian-saltwater-crocodile01

Матар хэмээгч нэг л айдас төрүүлэм амьтны тухай цөөн хэдэн баримтыг өгүүлсү…

- Бороо орохын өмнө матрууд дуу чимээг маш ихээр гаргадаг. Үүнийг “матрын дуу” ч гэдэг.

-Зарим нэгэн омгийнхон матрын өөрсдийн тогтсон жимээр явж байхад нь нуруун дээрээс нь хутга эсвэл өөр төрлийн хурц иртэй зүйлээр сийчэн алдаг байна. Матар ухарч явдаггүй тул иймэрхүү дайралтын үед амиа алдах магадлал их.

-Матар барьсан идэшээ живүүлээд дараа нь эргийн ойролцоох газарт нуудаг. Ингээд хэд хоногийн дараа арьс нь зөөлөн болохоор иднэ. Яагаад гэхээр матар хэзээ ч олзоо зажилж иддэггүй залгидаг байна.

-Матрын нүдэнд мембран хамгаалалтын хальс байдаг. Усанд байхдаа түүний тусламжаар нүдээ хамгаалах бөгөөд энэ үедээ харахгүй байна гэсэн ойлголтгүй бүх зүйл түүний хяналтад байдаг.

-Түүний гэдсэнд гастролит хэмээх чулуу байдаг. Тэр нь хоолыг “тээрэмдэх” болон хүндийн жингээ зохицуулахад хэрэгтэй.

-Өнөө цагийн бүх матар хоёр нутагтан хэмээгддэг. Тэгвэл 3000 жилийн өмнө Шинэ Каледонийд хуурай газрын матар амьдарч байжээ.

-Бяцхан матрууд хэвлийд өндгөн дотор байхдаа л “квак, квак” хэмээн дуугарч чимээ гаргадаг.

-Анхны бэлгэвчийг Христийг төрөхөөс 2000 мянган жилийн өмнө Египтэд сэдсэн гэдэг. Гэхдээ түүнийг матрын өлөн гэдсээр хийж байв.

-Амьдралынхаа туршид матар 60 шүдээ зуу орчим удаа “сольдог”.

-Шүдгүй болсон хөгшин матар хамгийн аюултайд тооцогддог. Учир нь тэд шүдгүй учраас эрүүний хазалт хэдэн тонны даацтай маш чанга байдаг гэнэ. Ингэхээр олзныхоо бүх ясыг хугалан хэмхэлж жижиглэн залгидаг.

-Хэдийгээр махчин араатан ч гэсэн тэд огт юм идэхгүйгээр бүтэн жил ч тэсэж чаддаг.

-Тэд усан дотроос дээшээ хоёр метрийн өндөрт үсэрч чадна.

-”Crocodile” гэдэг үг нь “чулуун өт” гэсэн утга агуулдаг. Грек хэлнээс хөрвүүлбэл “кроко”-чулуу, “дило”-өт.

-Далайн усанд тэд эргээс 600 км хүртэл сэлж чаддаг ажээ. Зарим гэрчийн мэдүүлснээр 1100 км сэлсэн “аварга” ч байдаг гэнэ.

-Дундаж наслалт нь 50 жил бол 100 насалсан араатан ч байдаг аж.

-Хүчирхэг сүүлээрээ томоохон амьтдыг ус руу өлхөөн түлхээд оруулчихна. Зарим нэгэн тохиолдолд завь руу дайрсан матар сүүлээрээ цохин хөмрүүлсэн байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих