Ж.Батзандан: Шинэ хууль гарахаар би хүчирхийлэгч болох уу?

d2c5b5090799b9a4bigХууль зүйн байнгын хороо өчигдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх талаар хуралдсан юм. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл улам харгис болж байгааг харгалзан Хууль зүйн яамнаас энэхүү хуулийн төслийг шинээр боловсруулсан байдаг. Тиймаас өчигдрийн хууль зүйн байнгын хорооны хурлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн талаар гишүүд асуулт тодруулга авлаа. Хуралдааны үеэр зарим гишүүд энэхүү хууль нь хэтэрий өрөөсгөл, монгол ахуйд нийцэхгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байсан.

Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Баттзандан ”Юуг хүчирхийлэл гэж хэлэхийг тодорхой болгомоор байна. Тухайн хүний сэтгэл санааны хүсэл зорилгоос ангид зүйл хийхийг, шаардахыг хүчирхийлэл гэж үзнэ гэсэн байна. Би 14 настай охиноо орой 18:00 цагаас хойш гадуур гарахыг хориглодог. Зургаан настай хүүгээ фэйсбүүк, твиттерт орохыг хориглодог. Шинэ хууль гарахаар би хүчирхийлэгч болох уу? Гэр бүлд засаглал шахалт байдаг. Шаардлага бүрийг хүчирхийлэл гэж харж болохгүй. Тэгэхээр томъёоллоо эргэж харах хэрэгтэй. АНУ, Европын гэр бүлийг харах хэрэггүй. Монгол зуун зуун жилээр гэр бүлийн уламжлал соёлоо хадгалж ирсэн улс шүү” хэмээв.


URL:

Сэтгэгдэл бичих