Хөгшин Америк нөхөртэй тагнуулч М.Ичинноров Анодын Н.Давааг анх улс төрийн зорилгоор баривчлуулжээ


Одоо цагт зарим хүмүүс ичих нүүргүй болсон юм шиг ээ. Ядаж ичиж байвал өнөөгийн ороо бусгаа амьдрал дунд хүн чанараа хэвээр авч үлдэж чадах болов уу. Тэрхүү үл ичигсэдийг Ардын намын М.Ичинноров гэгч эмэгтэй тэргүүлж яваа бололтой. Тэрээр анх улс төрд орж ирэхдээ Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийг байгуулалцаж, Ж.Батзандан, О.Магнай нартай өвөр түрийдээ орох нь холгүй найзалж байв. Түүний ийнхүү ид бужигнуулж явахад харин хөгшин Америк нөхөр нь холын хол төрөлх нутагтаа байсан гэдэг. Ж.Батзанданг жагсаал цуглаан удирдаж зогсоход М.Ичинноров нь харин амьтан хүнээс их л бишүүрхэн, заримдаа нүүрээ хийх газаргүй болсон мэт хүмүүсийн араар нуугдчихдаг байжээ. Энэ нь цаанаа учиртай байж. Тэр угаасаа Ардын нам буюу хуучнаар МАХН-д гишүүнээр элссэн байсан юм гэнэ. Тиймээс жагсаал цуглааны үеэр “Алуурчин Ху нам”, Авлигач Ху нам” хэмээн хашгирч болохгүй шалтгаантайг нь Ж.Батзандан, О.Магнай нар тухайн үед огт мэдээгүй гэнэ лээ. Дараа нь Иргэний хөдөлгөөний нам байгуулахдаа ч хоёр найз нь М.Ичинноровыгоо Ардын нам буюу хуучин  Ху намын даалгавраар дэргэд нь ирж наалдсан “хачиг” гэдгийг анзааргүй ажээ. Тэгтэл С.Баяр болон түүний зарим нөхөд М.Ичинноровыг тэдний “тагнуулч”-аар томилж илгээсэн юм байна.   Удалгүй Ж.Батзандан, О.Магнай нар нь Иргэний хөдөлгөөний намаа орхиод өөр зам хөөж эхэлжээ.  Ингээд тус намын буурь сахиж үлдсэн М.Ичинноровт “Анод”-ын Н.Даваа хань болохоор болсон ч намын даргын ажлыг нь булаагаад явчихаж. Уг нь М.Ичинноров Иргэний хөдөлгөөний намыг толгойлох санаатай байж л дээ. Яг энэ үеэр нь төрөлх Ху нам буюу одоогийн Ардын намын лидерүүдээс түүн рүү нэгэн мессеж илгээсэн нь Н.Давааг  баривчлах болсон гэдэг мэдээлэл байсан байна. Урьд нь Иргэний хөдөлгөөний намын үйл ажиллгаа, цаашдын хандлагад Н.Даваа гэгч тун хатуу байр сууртай, элдэв бослого тэмцэл гаргахад бэлэн этгээд байсныг “тагнуулч” бүсгүй М.Ичинноров гярхай олж хараад удирдагч нартаа хэлж байсан гэнэ. Ийнхүү М.Ичинноровын улс төрийн нууц  тоглоом үндсэндээ төгсгөл болжээ. Мань хүн уг мессеж авмагцаа Америк руу ниссэнээс хоёр хоногийн дараа Н.Даваа анх баривчлагдан Ганц худагт хоригдсон бөгөөд одоо ч хоригдсон хэвээрээ байна. Түүнийг банк дампууруулсан гэх хэрэгт буруутгадаг ч цаана нь Иргэний хөдөлгөөний намыг бүрмөсөн үгүй хийх улс төрийн далд сонирхол нуугдаж байсан хэмээн нэгэн эх сурвалж  хэлж байна.

Я.Ымербек. Factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих