ДУУЧИН Л.ОЮУНЧИМЭГИЙН НЭРЭМЖИТ РОК, ПОП ДУУЧДЫН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Монголын эстрадын урлагийг анхны дуучдын нэг, “Баян Монгол” чуулгын ууган дуучин, MУСТА Л.Оюунчимэгийн нэрэмжит “Үртэй хүн жаргалтай” Олон Улсын рок, поп дуучдын анхдугаар уралдаан Улсын филармоний танхимд болж өнгөрлөө.

Хоёр үе шаттай явагдсан уралдааны нэгдүгээр шатанд 70 орчим оролцогчид өрсөлдсөнөөс хоёрдугаар шатанд 16 дуучин шалгаран үлдэж, уралдааны эцсийн дүн гарахад Тэргүүн байрыг дуучин Э.Хосбаяр /Өргөмжлөл, 1 сая төгрөг/, Дэд байрыг дуучин Б.Мягмарсүрэн /Өргөмжлөл, 700 000 төгрөг/, Гуравдугаар байрыг дуучин Э.Сүнгэрэл /Өргөмжлөл, 400,000 төгрөг/ нар хүртлээ.

Оюунчимэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдааны тусгай төрөлд дуучин Х.Цэнд-Аюуш, Ц.Эрдэнэхүү нар шалгарсан бол Хамтран ажиллагч Төрийн банкны нэрэмжит шагналын эзнээр дуучин С.Бадамханд тодорсон байна.

01 02 03 04 05 06 07 08 09 010 011 012 013 014 015 016 017 018 019 020 021 022 023


URL:

Сэтгэгдэл бичих